Чиндаогийн татамид Монгол жүдочид өнгөтэй байв
- 2012-11-26
- Спорт
- 0
Хятадын Чиндао хотод уламжлал болон зохиогддог Гран-при тэмцээн өнгөрсөн
амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч чадлаа
сорьж байгаа юм.
Хятадын Чиндао хотод уламжлал болон зохиогддог Гран-при тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч чадлаа сорьж байгаа юм. Манай тамчирчид хэдий залуу бүрэлдэхүүнтэй Чиндаог зорьсон ч эхний өдөр гурван алтан медалийг хүртлээ. Эмэтэйчүүдийн хөнгөн жинд Монголоос нэг ч тамирчин оролцоогүй. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Д.Амартүвшин нар хүч үзсэн. Г.Хэрлэн эхний учраа болох Их Британийн бөхийг улмаар Хятад, Солонгосын жүдочийг буулгаж авснаар алтан медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Д.Амартүвшинг хоёр юүко үнэлгээгээр ялж алтан медалийн тавцанд зогссон юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв. Тэрбээр Хятад, Энэтхэгийн тамирчдыг ялсан ч Бразилийн Миринда Эрикад ялагдсан.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Хишигбаяр нэлээд хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Энэтхэг, Бразил, Японы жүдочийг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Харин нөгөө талаас ОУХМ Д.Төмөрхүлэг аваргын төлөө барилдахаар шалгарсан билээ. Тэрбээр Чад, Хонконг, Их Британи, Оросын жүдочийг ялсан юм. Ийнхүү Монголын хоёр тамирчин аваргын төлөө барилдахад Д.Төмөрхүлэг алт, Б.Хишигбаяр мөнгөн медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 57 кгын жинд Д.Сумъяа барилдаж олимпод оролцсоноос хойш нэлээд туршлагатай болсон нь харагдаж байсан.
Тэрбээр Солонгос, Хятад, Словен, Бразилийн жүдочийг ялснаар Монголын төрийн дууллыг Чиндаогийн Гран-прид гурав дахиа эгшиглүүлсэн юм. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр Хятад, Солонгосын бөхийг ялсан ч Словенийн Рок Драксичид дийлдэж хүрэл медальтай үлдэв.
Түүнтэй нэг жинд барилдсан залуу тамирчин Д.Даваасүрэн хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон. 63 кг-д залуу тамирчин Б.Мөнгөнчимэг өрсөлдөж тавдугаар байр эзэлсэн юм. Эхний өдөр Чиндаогийн татамид гарсан манай есөн жүдочоос долоо нь медалийн тавцанд зогслоо. Дашрамд дуулгахад, уг тэмцээнд түрүүлсэн жүдоч 3000, дэд байр 2000, хүрэл медалийг 1000 ам.доллар дагалдаж байгаа юм.
З.ЦЭЦЭН

Сэтгэгдэл (0)