“Breaking Dawn – Part 2” кино Box Office-ийг тэргүүллээ
- 2012-11-27
- Дэлхий
- 0
Долоо хоногийн ашиг орлогоор нь шилдэг киног шалгаруулдаг Box Office
жагсаалтын нэгдүгээр байрыг “Breaking Dawn – Part 2” кино эзэлжээ
Долоо хоногийн ашиг орлогоор нь шилдэг киног шалгаруулдаг Box Office жагсаалтын нэгдүгээр байрыг “Breaking Dawn – Part 2” кино эзэлжээ. Цус сорогчийн адал явдлыг өгүүлэх уг онц сонирхолтой кино нь Талархлын баярын таван өдрийн амралтын туршид нийт 64 сая долларын ашиг олсон байна. Харин жагсаалтын хоёрдугаар байранд алдарт тагнуулч 007-ийн цуврал “Skyfall” кино 51.1 сая долларын ашиг олсноор багтсан юм. Холливудын залуу жүжигчин Кристен Стьюарт, Роберт Паттинсон, Тэйлор Лаутнер нарын гол дүрд нь тоглосон “Twilight”-ийн тав дахь анги нээлтээ хийсэн даруйдаа 141.3 сая доллар олж, жагсаалтыг шууд тэтргүүлж байсан билээ. Түүнчлэн Жеймс Бондын 23 дахь кино мөн л үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо 41.5 сая доллар олсноор шилдэгийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.
“Hollywood Reporter”-ийн мэдээлснээр Талархлын баяртай давхацсан Box Office-ийн шилдэг тавд багтсан эдгээр кино маш өндөр ашиг орлогыг авчирсан байна. Лхагваас Ням гариг хүртэлх хугацаанд нийт 290 сая доллар олжээ. Өмнө нь 2009 онд Box Office-ийн нийт орлого 273 саяд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм.

Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (1)
Hongor (122.201.18.163)
Breaking down saihan kuno shuu