Улсын арслан Арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Бүгд найрамдах улс тунхаглаж, анхны үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж,
Бүгд найрамдах улс тунхаглаж, анхны үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын заан Ч.Санжаадамба нар үзүүрлэв.Залуу арслан П.Бүрэнтөгс, заан Ч.Санжаадамба нарыг үзүүр түрүү булаалдахаар шөвгөрөхөд үзэгч олон тун их хөөрцгөөсөн юм. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон Эзэн Чингисийн мэндэлсний баярын өдөрт зориулсан 256 бөхийн барилдааны үзүүр түрүүнд мөн л арслан, заан хоёр шөвгөрч Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтогтох үзүүрлэсэн билээ.Тэгвэл энэ удаад арслан П.Бүрэнтөгс даагаа нэхэж, заан Ч.Санжаадамбыг давснаар үзэгч олноо баярлууллаа.

Ч. Батцэцэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.106.128)

    2012-11-27

    burentugs arsland amjilt xvsie.ix ireeduitei saixan mongol bux shuu"darxan abarga boloxiig erooe.