Жүжигчин Леонардо Ди Каприо дуудлага худалдаанд оролцоно
- 2012-11-27
- Дэлхий
- 0
Нэрт жүжигчин Леонардо Ди Каприо 2013 онд нээлтээ хийх "Wolf of Wall Street" киноны зураг авалтаа Нью-Йоркод хийж байгаа аж.
Нэрт жүжигчин Леонардо Ди Каприо 2013 онд нээлтээ хийх "Wolf of Wall Street" киноны зураг авалтаа Нью-Йоркод хийж байгаа аж. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ зураг авалтын хажуугаар өөрийн цуглуулга дахь урлагийн ховор бүтээлээ худалдаалахаар өчигдөр “Christie"s Auction House”-ийн урлагийн үнэт эдлэлийн дуудлага худалдаанд оролцох болсноо мэдэгдсэн байна.
Дэлхийн нэртэй уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулах дуртай Леонардо “Eykyn Maclean” уран зургийн галлерейгаас худалдан авсан Словак-Америкийн нэрт зураач, дизайнер, кино найруулагч Энди Уорхолын алдарт “Flowers” зургаа уг дуудлага худалдаанд оруулах бөгөөд түүний шүтэн бишрэгчид үнэтэйд тооцогддог урлагийн ховор бүтээлүүд цуглуулдаг талаар төдийлөн мэддэггүй гэнэ.

У. Есүй

Сэтгэгдэл (0)