16 хүн ханиадны ханданд хорджээ

Пакистаны Лахор хотод 16  иргэн хордуулсан ханиадны ханд уусны улмаас амиа алдсан хэрэг гарчээ.
Пакистаны Лахор хотод 16  иргэн хордуулсан ханиадны ханд уусны улмаас амиа алдсан хэрэг гарчээ. Эдгээр эм нь мансуурагчдын хааяа хэрэглэдэг жоргүй олгодог ханд байсан аж. Пунжаб мужийн эрх баригчдын мэдэгдсэнээр энэ бүх хэрэг ердөө 72 цагийн дотор болж өнгөрсөн. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ярихдаа, эрх баригчид хэд хэдэн эмийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийж, уг хандны нөөцийг хураан авсан байна. Мөн тэдгээр эмийн шошгон дээр дуусах хугацааг бичээгүй байсан гэнэ.Мөн эдгээр эмийг нэг л эмийн сан худалдаалсан бөгөөд одоогоор эздийг нь баривчлаад байна. Тэдгээр хохирогчид Баасан гаригаас Ням гаригийн хооронд ийнхүү хордож, амь насаа алджээ.“Хохирогчдын зарим нь эмийг хэрэглэхээр нууцхан газар очоод тэндээ амиа алдсан байдалтай олдсон” гэж орон нутгийн Цагдаагийн газрын дарга Атиф Зулфикар AFP агентлагт ярьжээ.

У. Есүй

 

 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)