Нэг гар дээрээ 51 хундага тогтоож дэлхийн амжилт тогтоолоо

Английн Ритз зочид буудлын ажилтан Филип Осентон Хятадын нийслэл Бээжин хотноо болсон нэгэн арга хэмжээний үеэр нэг гар дээрээ 51 хундага тогтоож, дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Английн Ритз зочид буудлын ажилтан Филип Осентон Хятадын нийслэл Бээжин хотноо болсон нэгэн арга хэмжээний үеэр нэг гар дээрээ 51 хундага тогтоож, дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрээр өдрийн  дотор зөвхөн нэг гар дээрээ гурван ч удаа дарсны хундагануудыг чадварлагаар давхарлан тогтоосон бөгөөд эхний хоёр удаад 40, 45 ширхэгийг, харин дараа нь 51 ширхэгийг зөвхөн нэг гар дээрээ амжилттай тогтоож чаджээ.
Филип 52 дахь хундагаа тогтоох гэж ихэд хичээсэн боловч, хундаганууд хальтирч, ар араасаа нуран унасан байна.
Онцгой чадварын эзэн тэрээр тэнд хуран цугларсан олныг гайхшруулаад зогсохгүй 2007 онд Испанид тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж чадсан  байна.
Дашрамд сонирхуулахад, Филип дарсны зөвлөхийн үүрэгт ажлыг хийдэг бөгөөд энэ нь түүнийг онцгой чадвараа хөгжүүлэхэд нь томоохон түлхэц болж  өгсөн аж.

О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • khurlee (122.201.18.157)

    2012-11-28

    ikh sonin aviyas zaluu ym

  • (202.179.20.201)

    2012-11-28

    yun lagiin yaj daaj bnaaaa

  • jerry (202.179.20.217)

    2012-11-27

    gaihaltai

  • nyamka (122.201.18.151)

    2012-11-27

    mundag yumaa ehniih n hed bsiin boloo...