Нойрны эмгэгтэй хүмүүс унтаагаараа сексдэх нь бий
- 2012-11-28
- Дэлхий
- 0
Өдөр тутмын амьдралын зохисгүй хэв маяг, буруу хооллолт, ядаргаа,
стрессээс үүдэн нойргүй бологсдын тоо нэмэгдсээр байна. Саяхан Английн
эрүүл мэндийн нийгэмлэгээс нэгэн сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд тус
судалгаагаар Английн нийт хүн амын 30 гаран хувь нь нойрны ямар нэгэн
эмгэгтэй байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн, тэд хүмүүс унтаж байхдаа хачин
жигтэй үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийдэг болохыг нь илрүүлсэн байна.


Өдөр тутмын ажил албыг залгуулахад онцгой үүрэг гүйцэтгэгч, техник технологи хөгжихийн хэрээр улам бүр “ухаалаг” болж байгаа гар утсаа ашиглан, хүмүүс унтаагаараа мессеж, мэйлэнд хариу бичих явдал нойрны эмгэгтэнгүүдийн хамгийн түгээмэл үйлдлүүдийн тоонд бүртгэгджээ. Түүнчлэн, тэд орондоо утсаа зайлшгүй авч ордог сонин дадал, зуршилтай болсон байсан гэнэ.

Тэд өглөө сэрээд эмх замбараагүй болсон гал тогоо, ухаж төнхсөн хөргөгчөө хараад хий л өөр хэн нэгнийг буруутгахаар хайж эхэлдэг бөгөөд өөрийгөө гэж мэдээд ихэд балмагдаж, эцэстээ үнэн мөнтэйгөө эвлэрдэг байна. Нойрны эмгэгтэй эдгээр хүмүүст тохиолддог түгээмэл асуудлуудын нэг шөнийн цагаар их идэх бөгөөд тэд нойргүйдээд зогсохгүй, илүүдэлтэй жингийн бэрхшээлтэй нүүр тулах болдог аж.

Хүмүүсийн хувийн амьдралд хошуу дүрсэн хэрэг тул үүийг төдийлөн батлах, нотлох, судалгаа хийх боломж бага байдаг аж. Гэсэн хэдий ч, нойрны эмгэгтэй хүмүүс хайрттайгаа өөрийн мэдэлгүй унтаагаараа сексдсэн явдал сүүлд хийсэн хэд хэдэн судалгаагаар нилээд их илэрсэн бөгөөд энэ нь нойрны эмгэгтэнгүүдийн түгээмэл үйлдэлд зүй ёсоор багтахад хүргэсэн байна.

Нойрны эмгэгтэй эдгээр хүмүүс тайван амгалан унтаж чаддаггүй бөгөөд унтаж байхдаа амьсгал нь саатдаг байна. Зарим тохиолдолд маш чангаар хурхирдаг бөгөөд энэ нь түүний бие ямар нэгэн байдлаар тавгүй байгаагийн илрэл аж. Эдгээр хүмүүс өглөө сэрэхдээ унтаагүй мэт сэрдэг бөгөөд бие махбодь нь шаардлагатай хүчил төрөгчөөр цэнэглэгдэж, чөлөөтэй амьсгалж чадаагүй тул ийнхүү ядарсан байдалтай сэрдэг байна.

Нойрны эмгэгтэй хүмүүс аянганд ниргүүлж, өндрөөс унаж байна гэх мэтээр хар дарж зүүдлэн, байнгын цочиж сэрдэг болдог. Оюуны ачаалал ихтэй ажилладаг, мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс ихэвчлэн ингэж зүүдлэн цочиж сэрдэг бөгөөд дараа нь эргэж унтах гэж нилээн юм болдог байна. Бүүр цочиж сэрснээсээ болж нойр нь дахин унтаж чадахгүй үүр цайлгах үе ч бишгүй тохиолддог аж.
Түүнчлэн унтаж байхдаа өрөөнүүдээрээ сэлгүүцэх, гэрээсээ гарч явах, машинаа барих, нохойгоо салхилуулах, компьютероо асаах, тоглох, эм уух зэрэг маш олон үйлдлийг эдгээр эмгэгтэй хүмүүс их бага хэмжээгээр үйлддэг болох нь тогтоогдсон байна.
Харин таны хувьд унтаж байхдаа эдгээр үйлдлүүдийг хийж байсан уу. Хэрэв тийм бол мэдрэлийн эмчид хандаж, эртхэн эмчлүүлэхээ мартуузай.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (5)
sweetie (202.179.20.201)
yooo haraad shuud l noir hurchlee
Foxsmile (202.9.47.130)
Shono bainga tsojij serdgee l sanadiin ^______^
zochin (202.179.20.201)
bi chini shunu untaj chaddagui ugluu ni bosch chaddaggui hun shuu dee hehe noirguidel ih bnaa bna
zul (202.179.20.201)
kkk untaagaaraa seksdeheer taashaal medrehvv?
(202.179.20.201)
haha bi neg shunu bosood em uutsan bsan shuu nadtai adil hun bas bga l yum bna