”Maракана” нээлтээ хийхэд гурван сар үлдэв
- 2012-11-28
- Спорт
- 0
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт, 2016 оны зуны ХХХI
олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол болох алдарт "Maракана" цэнгэлдэх
хүрээлэнгийн барилгын ажил ирэх хавар дуусна гэж Бразилийн Засгийн
газраас мэдээллээ.
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт, 2016 оны зуны ХХХI олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол болох алдарт "Maракана" цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил ирэх хавар дуусна гэж Бразилийн Засгийн газраас мэдээллээ. Төлөвлөгөө ёсоор ирэх оны хоёрдугаар сарын 28-нд барилгын ажил дуусах юм. Орчин үеийн содон шийдэл бүхий тус цэнгэлдэх хүрээлэн 78 мянган хүний суудалтай ажээ. Цэнгэлдэх хүрээлэнд 1950 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт болж, Бразилийн шигшээ баг 200 мянган хөгжөөн дэмжигчийнхээ өмнө Уругвайн шигшээ багт хожигдож байсан гашуун түүхтэй.
Бразил Улс 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрх авснаар цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн өнгө төрх, техник технологиор тоноглож байгаа юм. Харин шинэчлэн тохижуулсан цэнгэлдэх хүрээлэнд Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо ирэх оны зургадугаар сарын 2-нд Английн шигшээ багийн эсрэг хийнэ.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (1)
(202.179.20.240)
tsagtaa 100.000 hunii bagtaamjtai delhiid gaihagdsan tsengeldeh bailaa, odoo bugd suudaltai shahaldahgui uzdeg bolsnoos uzegchdiin too tsuursun baiga yum