Вьетнам Хятадын шинэ гадаад паспортыг хүлээн зөвшөөрсөнгүй
- 2012-11-29
- Дэлхий
- 0
Вьетнамын албаныхан Хятадын шинэ гадаад паспортад тамга дарахаас татгалзжээ. Учир нь шинэчилсэн гадаад паспортад маргаантай бүс нутгийн газрын зургийг оруулсан байна. Харин хуучин паспортад оруулаагүй байж. Хятад Улс Вьетнам, Филиппин, Тайвань зэрэг хөрш орнуудтайгаа Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн асуудлаар маргаантай байдаг бөгөөд Бээжингийн эрх баригчдын энэ үйлдлийг Вьетнамын тал маргаантай бүс нутгийг Хятад "өөрсдийнх" гэж тэмдэглэсэн хэмээн үзэж байна.
Вьетнамын албаныхан Хятадын шинэ гадаад паспортад тамга дарахаас татгалзжээ. Учир нь шинэчилсэн гадаад паспортад маргаантай бүс нутгийн газрын зургийг оруулсан байна. Харин хуучин паспортад оруулаагүй байж. Хятад Улс Вьетнам, Филиппин, Тайвань зэрэг хөрш орнуудтайгаа Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн асуудлаар маргаантай байдаг бөгөөд Бээжингийн эрх баригчдын энэ үйлдлийг Вьетнамын тал маргаантай бүс нутгийг Хятад "өөрсдийнх" гэж тэмдэглэсэн хэмээн үзэж байна.
Вьетнамын албаныхан Хятадын шинэ гадаад паспортад тамга дарахаас татгалзжээ. Учир нь шинэчилсэн гадаад паспортад маргаантай бүс нутгийн газрын зургийг оруулсан байна. Харин хуучин паспортад оруулаагүй байж. Хятад Улс Вьетнам, Филиппин, Тайвань зэрэг хөрш орнуудтайгаа Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн асуудлаар маргаантай байдаг бөгөөд Бээжингийн эрх баригчдын энэ үйлдлийг Вьетнамын тал маргаантай бүс нутгийг Хятад "өөрсдийнх" гэж тэмдэглэсэн хэмээн үзэж байна.Мөн ийм тэмдэглэгээтэй паспортыг хүлээн зөвшөөрч тамга дарвал маргаантай бүс нутгийг Хятадынх гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болох гэнэ. Тиймээс Вьетнамд зочлох гэсэн шинэ паспорттай Хятадын нэгэн иргэнд тусдаа цаасан дээр тамга дарж нэвтрүүлжээ. Ингэхдээ паспортан дээр нь "хүчингүй" гэсэн тамга дарж ашиглах боломжгүй болгожээ. Вьетнамаас гадна Хятадын бусад хөрш орон Бээжингийн эрх баригчдын уг үйлдэлд ихээхэн дургүйцэж байгаа аж.
Түүнчлэн тэдгээр оронд паспортан дээрх газрын зургийг өөрчлөхийг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дэгджээ. Шинэ паспортад Хятадын эрх баригчид "өөрсдийн" газар нутаг болон газар нутаг байх ёстой гэж үздэг бүх бүс нутгийг багтаасан гэнэ. Тус улс хөрш орнуудын эсэргүүцлийг үл харгалзан Өмнөд Хятадын тэнгис, Тайванийг газрын зурагтаа багтаажээ. Үүний улмаас Бээжингийн холбоотон Энэтхэг Улс мөн адил газрын зургийн маргаанд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Үүнээс өмнө Вьетнам, Филиппин, Тайвань Хятадын талд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна гэж гомдол мэдүүлжээ. Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосоор баялаг гэгддэг Параселийн арлуудыг Хятадаас гадна Вьетнам, Тайвань өөрсдийн газар нутаг гэж үздэг. Харин Филиппин Спратлийн арлуудыг өөрийн газар нутаг гэж үздэг байна. Үүнээс гадна паспортын газрын зурагт багтсан Гималайн хоёр бүс нутгийн асуудлаар Энэтхэг Хятадтай маргаантай байдаг аж.
Өнгөрөгч долоо хоногт Камбожид болсон Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /АСЕАН/-ы уулзалт дээр улс орнууд маргаантай бүс нутгийн асуудлаар хэлэлцжээ. Үүнээс өмнө АСЕАН-ы орнууд Хятадыг бүс нутгийн дундын эзэмшлийн тэнгист дангаар ноёрхохыг санаархаж байна хэмээн шүүмжилж, АНУ-аас дэмжлэг хүсч байсан юм. Юутай ч Хятадын шинэ гадаад паспортан дээрх газрын зураг бүс нутгийн маргааныг улам дэвэргэлээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)