АНУ европын холбоонд утааны төлбөр төлөхөөс татгалзав

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн онгоцуудыг Европын холбоонд хорт утаа хаясны төлбөр төлөхийг хоригложээ.
    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн онгоцуудыг Европын холбоонд хорт утаа хаясны төлбөр төлөхийг хоригложээ. Ингэснээр АНУын иргэний агаарын тээврийн компаниуд Европын холбоонд нүүрсхүчлийн хий хаясны төлбөр төлөхгүй боллоо. Үүнээс өмнө Америкийн онгоцууд Европын холбооны гишүүн орнуудын дээгүүр нисч, хорт утаа хаясны төлөө төлбөр төлдөг байж. Дэлхийд нүүрлэж эхэлсэн санхүүгийн хямрал хүчирхэг эдийн засагтай АНУ-ыг тойроогүй юм.
Тиймээс АНУ үрэлгэн байдлаа засах хуулийн төсөл боловсруулжээ. Саяхан Б.Обама АНУ-ын иргэний агаарын тээврийн компаниудыг Европын холбоонд хүлэмжийн хий хаясны төлбөр төлөхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан байна. Өнгөрөгч есдүгээр сард Сенатын зөвлөл уг хуулийн төслийг баталсан аж.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр хэрэгжихэд ганцхан Б.Обамагийн гарын үсэг дутуу байж. Европын холбоо энэ оны нэгдүгээр сард Европын бус иргэний агаарын тээврийн онгоцуудаас хорт хаягдлын татвар тогтоол баталсан бөгөөд түүнээс хойш хэрэгжиж байжээ. Харин ОХУ, Хятад, Япон, Энэтхэг, Бразил зэрэг дэлхийн цөөнгүй орон үүнийг эсэргүүцэж, татвар төлөхөөс татгалзсаар байгаа юм.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)