Пенья Ньето Барак Обаматай уулзaв

Мексикийн Ерөнхийлөгч өөр сонгогдсон Энрике Пенья Ньето АНУ-ын нийслэл Вашингтон хотод зочилж тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ.
Мексикийн Ерөнхийлөгч өөр сонгогдсон Энрике Пенья Ньето АНУ-ын нийслэл Вашингтон хотод зочилж тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ. Б.Обама түүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын гол сэдэв Мексикийн хүчирхийллийг бууруулах асуудал байв.
Учир нь Пенья Ньето Ерөнхийл өгчийн албаа хүлээн авсныхаа дараа хүчирхийл лийг буу руулахад гол анхаар лаа хандуулж ажилла хыг зорьж буйгаа Б.Обамад дуулгажээ.
Тэрбээр ирэх бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Гэхдээ өнгөрөгч долдугаар сарын 1-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд түүнд ялагдсан Андрес Мануэль Лопес Обрадор үүнийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар болсон юм.
Ямартай ч Пенья Ньето Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг дарж, тэдний хоорондох дайныг зогсоохын төлөө тэмцэхээр төлөвлөжээ. Тус улсын Үндсэн хуульд Ерөн хийлөгчийг хоёр дахь удаагаа сонгогдохыг хориг лосон бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон албан тушаалаасаа буух юм.
Тэрбээр албаа хүлээн авсан 2006 онд улсынхаа хар тамхины бүлэглэлүүдэд дайн зарлаж өнөөг хүртэл тэмцсэн. Үүний улмаас 50 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)