Бруссель дэхь Европын Холбооны байрыг сүүгээр булав

Европын сүү сүүн бүтээгдэхүүний аж ахуй эрхлэгчид нэгдэн, Европын парламентын зүгээс сүүний квотыг өндрөөр тогтоож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөгт өөрчлөлт оруулсан явдлыг эсэргүүцэн, Бруссель хотноо  эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, Европын Холбооны байрыг болон албан хаагчдыг сүүгээр шүршин, булж орхижээ.

Европын орнуудаас хуран цугларсан зуу зуун фермерчид эсэргүүцлийн цуглаанд тракторуудаа унан ирсэн бөгөөд Европын Холбооны ойролцоох хотын хүн ам, хөл хөдөлгөөн бужигнасан зам талбайг бүхэлд нь эзлэн зогсоод, байгууламжийг болон харуул хамгаалалтын ажиллагсдыг сүүнийхээ баялаг их нөөцөөр шүршиж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Залуу фермерчдийн эсэргүүцлийн хэлбэр хоёр дахь өдрөөсөө эхлэн ширүүсч эхэлсэн бөгөөд байгууламжийн гадаа дугуй шатаан гал тавьж, шил цонх руу нь чулуу шидэн, чавхаар харваж, тракторуудаараа машины хөдөлгөөнийг хаажээ.

О.УДВАЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)