Эйнштейний тархины шинэ тайлал

Алберт Эйнштейний тархи  энгийн хүнийхээс ер бусын олон атираатай байсан нь түүнийг гоц ухаантай болгоход хүргэсэн хэмээн эрдэмтэд баталж байна.
Алберт Эйнштейний тархи  энгийн хүнийхээс ер бусын олон атираатай байсан нь түүнийг гоц ухаантай болгоход хүргэсэн хэмээн эрдэмтэд баталж байна. Нобелийн шагналт физикч түүнийг 1955 онд нас барсаны дараа эрдэмтэд тархиных нь 240 атираан дээр  нарийвчлан ажиллаж, судалгаа хийсэн боловч туршилт судалгааны ихэнхи баримтууд алга болж, зөвхөн анотомийнх нь талаар бичсэн хэдхэн зүйлс л үлдсэн байдаг байна.
Өнөө цагийн судлаач эрдэмтдийн хувьд Эйнштейний тархины зурган дээр судалгаа хийх боломжтой байгаа бөгөөд Флоридагийн их сургуулийн эрдэмтэд Томас Харвейгийн хувийн цуглуулгаас авсан зургууд дээр судалгаа хийж, түүний тархинд зарим нэг онцгой шинж чанарууд нуугдаж байгааг илрүүлсэн байна.
Энгийн 85 хүний тархитай харьцуулан судлахад агуу эрдэмтний тархи дундаж хэмжээтэй, 1230 грамм хэвийн жинтэй байсан хэдий ч тархины атираа нь энгийн хүмүүсийнхээс их байжээ. Түүнчлэн, тэрхүү атираанууд нь хоорондоо ер бусын хачин жигтэй байдлаар сүлжилдсэн байсан гэнэ.
Мөн Эйнштейний тархины нүүр, хэл хоёрыг холбосон мэдрэлийн судал өргөн, тархины урд хэсэгт байрлах оюуны төвлөрөл, төлөвлөлтийг хянадаг хэсэг хүмүүсийнхээс илүү хөгжилтэй байсан нь түүнийг оюун ухааны өндөр чадавхитай, гоц гойд сэтгэхүйтэй болгоход  нөлөөлж үзүүлсэн хэмээн тэд тайлбарлажээ.

О.УДВАЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)