Ц. Ливни улстөрд эргэн ирлээ

Израилийн Гадаад харилцааны сайд асан Ципи Ливни улстөрд эргэж ирж буйгаа мэдэгдлээ.
Израилийн Гадаад харилцааны сайд асан Ципи Ливни улстөрд эргэж ирж буйгаа мэдэгдлээ. Саяхан тус улсын өөр нэг нөлөө бүхий улстөрч, Ерөнхий сайд асан, Батлан хамгаалахын сайд Эхуд Барак ирэх нэгдүгээр сарын бүх нийтийн сонгуулийн дараа улстөрөөс гарна гэдгээ мэдэгдсэн юм. Түүний Тусгаар тогтнол хэмээх жижиг нам ирэх парламентын сонгуульд суудал авч чадахгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр өнгөрөгч 2011 онд Хөдөлмөрийн намаас гарч уг намыг байгуулжээ. Харин өнгөрөгч тавдугаар сараас хойш улстөрөөс ангид байсан Израилийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч Ципи Ливни шинэ намтайгаар улстөрд эргэн ирлээ. Тэрбээр Хөдөлгөөн хэмээх нам байгуулж, намын даргаар эргэн ирсэн юм. Ц.Ливни ирэх нэгдүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөжээ. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ч гаргаад амжсан байна. Үүнд палестинчуудтай энхийн гэрээ байгуулна гэж тусгасан аж. Ц.Ливни 2006-2009 онд Израилийн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бөгөөд Кадима намын удирдлагыг алдсаныхаа дараа буюу өнгөрөгч тавдугаар сард парламентаас огцорсон юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)