Д.Медведев ерөнхийлөгчид өрсөлдөнө

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Хэрвээ ард түмэн минь намайг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхийг хүсвэл би ОХУ-ын
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Хэрвээ ард түмэн минь намайг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхийг хүсвэл би ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ"гэж Францад айлчлахынхаа өмнөх орой "Франс-Пресс" агентлаг болон "Ле Фигаро" сонины сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүнээс өмнө түүнийг ОХУын Ерөнхийлөгчид дахин өрсөлдөхгүй гэсэн таамаг гараад байсан аж. Учир нь түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Ерөнхий сайд Владимир Путины санаачлагаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаа болгон сунгаж, хоёроос дээш удаа сонгогдох эрх олгосон нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд оруулсан юм. Үүнийг барууны хэвлэлүүд "В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг өмчлөхийг санаархаж байна" гэж шүүмжилсэн. Юутай ч, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан В.Путин энэ албан тушаалаа Д.Медведевт дөрвөн жил "хадгалуулаад" буцаан авсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)