Цагдаа хувцас өмсч зургаа авахуулсан загвар өмсөгч 9 сар шоронд хоригджээ
- 2012-11-29
- Дэлхий
- 0
Бээжингийн 23 настай загвар өмсөгч Ван Сиаомен өнгөрөгч даваа гарагт 9 сар шоронд суух ял авчээ.
Бээжингийн 23 настай загвар өмсөгч Ван Сиаомен өнгөрөгч даваа гарагт 9 сар шоронд суух ял авчээ. Тэрээр цагдаа хувцас өмсч зургаа авахуулж, интернэт хуудаснаа байршуулсан бөгөөд цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцсыг үл хүндэтгэсэн гэгдэж, улсын хатуу хуулийн дагуу шийтгэгдсэн байна.
Түүний интернэт хуудаснаа байршуулсан зураг хэдхэн цагийн олон мянган хүний нүдэнд өртөж, тараагдсан бөгөөд буруутган зэмлэсэн сөрөг сэтгэгдлээр булагдсан аж. Үүнийг харсан загвар өмсөгч бүсгүй айж сандран, нэн даруй зургаа устгасан боловч хэдийнэ холбогдох албаны хүмүүст хүрсэн байсан гэнэ.
Ван хууль цаазыг санаатайгаар зөрчин, цагдаагийн албыг доромжлоё гэсэн санаа агуулаагүй, гэнэн цайлган сэтгэлээр хандан, цагдаагийн дүрэмт хувцсыг өмссөн нь тодорхой боловч, түүнийг хууль цаазыг уландаа гишгэж, төрийн нөлөө бүхий байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдан, дүрэмт хувцсыг нь өмсч, дайжигнасан хэмээн буруутгасан байна.
Бээжингийн 23 настай загвар өмсөгч Ван Сиаомен өнгөрөгч даваа гарагт 9 сар шоронд суух ял авчээ. Тэрээр цагдаа хувцас өмсч зургаа авахуулж, интернэт хуудаснаа байршуулсан бөгөөд цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцсыг үл хүндэтгэсэн гэгдэж, улсын хатуу хуулийн дагуу шийтгэгдсэн байна.Түүний интернэт хуудаснаа байршуулсан зураг хэдхэн цагийн олон мянган хүний нүдэнд өртөж, тараагдсан бөгөөд буруутган зэмлэсэн сөрөг сэтгэгдлээр булагдсан аж. Үүнийг харсан загвар өмсөгч бүсгүй айж сандран, нэн даруй зургаа устгасан боловч хэдийнэ холбогдох албаны хүмүүст хүрсэн байсан гэнэ.
Ван хууль цаазыг санаатайгаар зөрчин, цагдаагийн албыг доромжлоё гэсэн санаа агуулаагүй, гэнэн цайлган сэтгэлээр хандан, цагдаагийн дүрэмт хувцсыг өмссөн нь тодорхой боловч, түүнийг хууль цаазыг уландаа гишгэж, төрийн нөлөө бүхий байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдан, дүрэмт хувцсыг нь өмсч, дайжигнасан хэмээн буруутгасан байна.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (6)
болдоо (203.91.118.178)
Энэ бол зөв юм багаасаа өнөөдөр хууль биелүүлж байгаа нь хуульч шиг ард иргэд нь ард иргэд шиг байх хэрэгтэй
(202.126.90.58)
Iim bh ni neg talaas zow l doo odo mongold bol hen durtai ni yuga ch hamagv omsood haana ch hamagv zurg awhuuljin awdar deere suuj arag deere gishgeed arai l tulgan deer hewteegv bndaa udkv turiin tergvvnii huwtsiig omsood toono dotroo suuh wiidee het gajuuda, buruu erh chuluu
(112.72.13.17)
Mingold hen durtain omsoj zurag baitgui l hiine doo Huuli hatuu baih tusmaa ard tumnen sain humuujin
(14.139.187.145)
huuli bol huuli shu de. harin mongold huuli bol guuli shu de. haha
sakaa (203.91.118.178)
Zov shdee Mgl.d ch gesen baga zereg iimerhuu yum baih yostoi bolovuu gj bodoj bn
(202.179.20.201)
hyatadiin huuli ch hatuu yumaa