Кувейтийн эмир Их Британид айлчиллаа
- 2012-11-30
- Дэлхий
- 0
Кувейтийн эмир Шейх Сабах аль-Ахмед аль-Жабар аль-Сабах Их Британид
гурван өдрийн хугацаатай төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.

Өдгөө 83 настай аль-Сабах II Элизабетаас гадна Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Уэльсийн хунтайж Чарльз болон тус улсын үйлдвэрийн эзэдтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Аль-Сабахын энэ айлчлал Их Британид 17 жилийн дараа хийж буй Кувейтийн анхны төрийн айлчлал болсон юм. Дашрамд дурдахад, Аль-Сабах 2006 онд Кувейтийн эмирээр өргөмжлөгдсөн байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)