Болгарын хилийн ойролцоо цөмийн үйлдвэр барина
- 2012-11-30
- Дэлхий
- 0
"Турк Болгарын хилийн ойролцоо цөмийн цахилгаан станц барихаар
төлөвлөсөн" гэж Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гуль өнгөрөгч лхагва гаригт
мэдэгдлээ.

Харин Болгарын Засгийн газар үүнд таатай бус хандаж байгаа аж. Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Туркт албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гуль цөмийн үйлдвэр барих гэж буйгаа дуулгажээ. Үүнээс өмнө буюу өнгөрөгч онд Турк Болгарын хилээс холгүй цөмийн үйлдвэр барина гэж мэдэгдсэн ч Болгарын эсэргүүцлийн дараа барих эсэх нь тодорхойгүй болоод байсан юм.
Туркийн эрх баригчид 2010 оны тавдугаар сард Москватай Туркийн анхны цөмийн цахилгаан станцыг барих асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Түүнчлэн А.Гуль "Турк Болгарыг эрчим хүчний эх сурвалжаа өөрчлөхөд дуртайяа тусална" гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, тус улс Болгарыг цөмийн цахилгаан станц барихад туслах аж.
Игнеада хот нь 2000 орчим оршин суугчтай бөгөөд Болгар-Туркийн хилийн "Рековска" голоос таван км-ийн зайд оршдог аж. Дашрамд дурдахад, Турк дээрх цөмийн цахилгаан станцын дараа хоёр дахь цөмийн цахилгаан станцаа Хар тэнгисийн эргийн Синоп хотод барихаар төлөвлөжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)