Фелипе Кальдерон Харвардын их сургуульд багшилна
- 2012-11-30
- Дэлхий
- 0
Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа Харвардын их сургуульд ажиллахаар болжээ.

Түүнчлэн Ф.Кальдероныг АНУ-д Харвардын их сургуульд ажиллаж магадгүй гэж мэдэгдэж байв. Мексикийн Ерөнхийлөгчөөр сүүлийн зургаан жил ажилласан Ф.Кальдерон хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэж, хамгийн их эрэн сурвалжлагдсан 37 толгойлогчийн 25-ыг нь баривчилсан юм.
Үүнтэй холбогдуулан түүний гэр бүлд аюул заналхийлэх болсон байна. Тиймээс Ф.Кальдерон төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа АНУ уруу цагаачлахыг хүсч байжээ. Юутай ч АНУ-ын Харвардын их сургууль Ф.Кальдеронд ажлын санал илгээжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)