Саудын Арабын дипломатч амь үрэгджээ

Иемен дэх Саудын Арабын дипломатч амь үрэгджээ.
Иемен дэх Саудын Арабын дипломатч амь үрэгджээ. Тэрбээр Иемений нийслэл Санаа хотод бие хамгаалагчийнхаа хамт буудуулан амиа алдсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд дипломатчийн автомашин уруу гал нээсэн аж. Иемений аюулгүйн албаныхны мэдээлснээр, гэмт этгээдүүд аюулгүйн албаны дүрэмт хувцас өмссөн байжээ.
Саудын Араб АНУын дэмжлэгтэйгээр Иемен дэх лалын хэт даврагч бүлэглүүд, тэр дундаа "Аль-Кайда"-гийн Иемен дэх салбартай тэмцэл өрнүүлдэг юм. Үүний улмаас Иемений босогчид Саудын Арабын дипломатчдын амь насанд халдах, хулгайлах зэрэг олон гэмт халдлага үйлдсээр ирсэн байна.

Э.ЖАРГАЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)