”BMW world” музейгээр аялахуй
- 2012-12-01
- Дэлхий
- 0
Энэ удаагийн "Авто салон" булангаараа дэлхийн алдарт машин үйлдвэрлэгч
"BMW" компанийн төв оффист орших "BMW World" музейгээс хийсэн германы
гэрэл зургийн сурвалжлагчийн бэлтгэсэн материалыг хүргэе.

"BMW World" мүзей Германы Мюнхен хотын Олимпийн хотхонд байрладаг. 2007 оны аравдугаар сарын 17-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Аяга шиг хэлбэртэй "BMW"- гийн төв оффисийг 1973 онд архитекторч Чарльз Швантцера барьжээ.
Улмаар 2004-2008 оны хооронд барилгад томоохон урсгал засвар хийсэн юм. Энэхүү барилгад дан ганц музей ч бус компанийн үйл ажиллагаатай холбоотой олон нийтийг хамарсан бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг. Авто ертөнцийн томоохон музейгээр үйлчлүүлэхэд насанд хүрсэн хүн 12 евро, хүүхдүүд зургаан евро, гэр бүл, найз нөхдөөрөө аялж яваа бол хүн тус бүр таван евро төлдөг.
Тухайн худалдаж авсан тасалбар таван цагийн турш хүчинтай байх агаад ажлын таван өдөр 09.00-18.00, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд ажилладаг юм байна. Энэхүү музейд тавигдсан "BMW" компанийн сэргэн мандалт, уналтын түүхийг харуулсан шилдэг есөн үзмэрийг танилцуулъя.

БАВАРИ МОТОР
Баварийн моторын хөгжлийн явцыг өгүүлсэн үзмэр музейн алтан сан хөмрөгийн хамгийн үнэтэй бүтээл. Анх 1916 онд онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн тус компани 1923 онд мотоцикль, 1928 онд автомашин үйлдвэрлэж эхэлжээ. 
1930 онд "BMW 3/15 PS" загварыг дээвэргүй үйлдвэрлэсэн нь машинд хорхойтой хүмүүсийн сонирхлыг ихэд татав. Тэрхүү загвараа "BMW 3/15 PS DA" хэмээн нэрийджээ.

"BMW" компанид машин үйлдвэрлэх хангалттай туршлага байсангүй. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрч инженерүүдийнхээ ачаар 1929-1931 онд үйлдвэрлэж байсан "BMW 3/15 PS" загвар Герман Улс төдийгүй Европт хурдацтай борлуулагдсан юм.

1936-1960-аад оны хооронд үйлдвэрлэж байсан спорт загварын автомашинуудаас хамгийн сайн нь хэмээн мэрэгжилтнүүд үздэг. "BMW-328" загвар нь 150 км/цагийн дээд хурд авдаг байсан нь тухайн онуудад хамгийн хүчтэй, хурдан автомашинд тооцогдож байв.

Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан автомашин үйлдвэрлэлд гаршаад байсан "BMW" компани тухайн үеийн Германы сэхээтнүүдэд зориулж 1938 онд анх удаа тансаг зэрэглэлийн авомашин үйлдвэрлэсэн нь "BMW 335" байв. Анх үйлдвэрээс 100 ширхгийг гаргасан боловч нэмж 1500 ширхгийг үйлдвэрлэсэн нь тухайн ондоо хамгийн их захиалагчтай автомашинаар тодорч байжээ.

Уналтаасаа дөнгөж гараад байсан компанийн удирдлага 1970-аад оны сүүлээс дахин нэг трушилтын автомашиныг "Ламборжини" брэндтэй хамтарч гаргасан нь амжилттай болсон юм. "М1" хэмээн нэрийдсэн тус загвар спорт төрлийн автомашины шинэ эрин үеийг эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд үнэлдэг.

1955 онд бүсгүйчүүд болон дөнгөж автомашин унаж сурч байгаа хүмүүст зориулан "Isetta" нэртэй авсаархан машиныг 160.000 ширхэг үйлдвэрлэсэн нь компанийг багагүй уналтад оруулжээ. Учир нь түүний хэт жигжигхэн, ямар ч багтаамжгүй зэрэг нь худалдан авагчдад таалагдаагүй байна.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (0)