300 MBт хүчин чадалтай дулааны станц шинээр барина

Өнгөрсөн бямба гаригийн Засгийн газар хуралдаанаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын
Өнгөрсөн бямба гаригийн Засгийн газар хуралдаанаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байна. Дулааны станцын байршил газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцөлийг судалж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд, М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болгожээ.   

Ч. Батцэцэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)