Хойд Солонгос пуужин хөөргөх товоо зарлалаа
- 2012-12-03
- Дэлхий
- 0
Хойд Солонгос энэ сарын 10- 22-ны дотор холын зайн тусгалтай пуужин хөөргөхөөр болжээ.
Хойд Солонгос энэ сарын 10- 22-ны дотор холын зайн тусгалтай пуужин хөөргөхөөр болжээ. Тус улс үүнээс өмнө пуужин хөөргөнө гэж нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд АНУ, Япон хүчтэй эсэргүүцэж байна. Гэсэн ч Хойд Солонгосын эрх баригчид дахин пуужин туршихаар болжээ.
Үүнээс өмнө тус улсын хөөргөсөн пуужин амжилтгүй болж байсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард хөөргөсөн пуужинтай холбогдуулан Хойд Солонгос олон улс, тэр дундаа хөрш орнуудаасаа ихээхэн зэмлэл хүлээж байв. Учир нь тэд Хойд Солонгосын пуужин нутаг дэвсгэрт нь унана гэж болгоомжилж байсан юм.
АНУ Хойд Солонгосыг тив алгасагч баллистик пуужин бүтээхийн тулд ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэж шүүмжилж байгаа бол Пхеньян харилцаа холбооны хиймэл дагуул бүтээх зорилгоор пуужин туршихаа мэдэгддэг юм. Юутай ч Хойд Солонгос пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан Япон Улс тус улсын пуужинг замаас нь устгахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ тус улсын албаныхантай ойрын хугацаанд уулзахад бэлэн гэж мэдэгдсэн юм.
Пхеньянийн эрх баригчдын дээрх мэдэгдлийн дараа Сөүл дэх "Би-Би-Си"-гийн сэтгүүлч Люси Уильямсон "Пхеньяний эрх баригчид энэ сарын 19-нд пуужингаа хөөргөж магадгүй. Учир нь энэ сарын 19-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль болно" гэж мэдээлжээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (1)
(202.179.28.118)
guie huchirheg uls saihan ch ymuu ailgaal baagiinuudiig