Иран улс цөмийн эрчим хүчний тал дээр Туркэд туслахад бэлэн
- 2011-11-18
- Дэлхий
- 0
Иран улсын удирдагчийн зөвлөх Мохаммад Жавад Лариужуна өнөөдөр
сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Тегараны зүгээс хөрш орнуудтайгаа цөмийн
эрчим хүчний тал дээр туршлага солилцоход бэлэн гэдгээ илэрхийлээд, олон
жилийн турш цөмийн эрчим хүчний салбарт хүч сорьсон авч, тодорхой үр
дүнд хүрч чадахгүй байсан хөрш Турк улсдаа цөмийн эрчим хүчний станц
барихад нь туслахаа амлалаа.
Иран улсын удирдагчийн зөвлөх Мохаммад Жавад Лариужуна өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Тегараны зүгээс хөрш орнуудтайгаа цөмийн эрчим хүчний тал дээр туршлага солилцоход бэлэн гэдгээ илэрхийлээд, олон жилийн турш цөмийн эрчим хүчний салбарт хүч сорьсон авч, тодорхой үр дүнд хүрч чадахгүй байсан хөрш Турк улсдаа цөмийн эрчим хүчний станц барихад нь туслахаа амлалаа.АНУ, Европын холбоо болон тэдний холбоотон улсууд энэхүү шийдвэрийг Иран улсын цөмийн зэр зэвсгээ дэлгэрүүлэх нэгэн бодлого хэмээн хүлээн авч бөгөөд НҮБ-н Аюулгүйн Консулаас Ираны уран олборлолтыг зогсоох зорилгоор хориг тавьсан боловч, Тегеран цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй гол эх үүсгэвэр хэмээн, үйл ажиллагаагаа зогсоохоос татгалзсан байна.
Иран улсын хувьд цөмийн эрчим хүчний технологийн тал дээр өрсөлдөхүйц хэмжээний чадавхийг бий болгож чадсан учраас хил залган оршиж байгаа болон нөхөрсөг харилцаатай бусад улс орнуудтайгаа хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах, хамтарч ажиллах, тусалж дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Бид цөмийн цахилгаан станцаа ч барина, цахилгаан эрчим хүчээ ч үйлдвэрлэх болно хэмээн тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. “Цөмийн цахилгаан станцыг барьснаараа бидний орлогын эх үүсвэр ч мөн нэмэгдэнэ. Вестингтонхаус л цөмийн эрчим хүчний байгууламж барьдаг юм биш, Канад болон Исламийн Нэгдсэн Иран улс ч мөн цөмийн эрчим хүчний байгууламжийг барьж чадна. Цаашилбал, шатахуун ч үйлдвэрлэх боломжтой. Бид ирээдүйд бий болгож чадах ашигтай үр дагавруудыг тооцоолж үзэх нь зүйтэй” хэмээн тэрээр онцоллоо.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)