Ойрхи Дорнодын ”дөрвөл” Москвад уулзана

  НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестиныг НҮБ-ын ажиглагчаар сонгосонтой холбогдуулан Ойрхи Дорнодын дөрвөлийн уулзалтыг Москвад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
  НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестиныг НҮБ-ын ажиглагчаар сонгосонтой холбогдуулан Ойрхи Дорнодын дөрвөлийн уулзалтыг Москвад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ОХУ дөрвөл /НҮБ, Европын холбоо, ОХУ, АНУ/-ийн уулзалтыг Москвад зохион байгуулахад бэлэн гэж мэдэгдлээ.
Үүнээс өмнө Израиль, Палестины зөрчлийг энхийн замаар шийдэх дөрвөн зуучлагчийн гурав нь Москвад явуулах дөрвөлийн уулзалтыг хэд хэдэн удаа хойшлуулаад байсан аж. Энэ удаагийн уулзалтын сэдэвт бага зэрэг өөрчлөлт орсон байна.
Учир нь НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд ажиглагчийн статус олгосон нь тус бүс нутаг тусгаар улс болоход нэг алхам ойртсон явдал болсон юм. Өнгөрөгч пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнуудын гуравны хоёр орчим хувь нь Палестинд ажиглагчийн статус олгохыг дэмжсэн юм. Харин есөн орон, түүний дотор Израиль, АНУ дэмжээгүй.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)