Хятадад 16 уурхайчин дарагджээ
- 2012-12-03
- Дэлхий
- 0
Хятадын зүүн хойд зүгийн
Хэйлунзян мужийн Цитайхэ хот дахь "Фуруйсян" хэмээх нүүрсний уурхай
үерийн усанд автасны улмаас газар дор ажиллаж байсан 16 уурхайчин
хашигдсан байна.
Хятадын зүүн хойд зүгийн Хэйлунзян мужийн Цитайхэ хот дахь "Фуруйсян" хэмээх нүүрсний уурхай үерийн усанд автасны улмаас газар дор ажиллаж байсан 16 уурхайчин хашигдсан байна. Уг явдал өнгөрөгч бямба гаригийн орой болсон бөгөөд тухайн үед газар дор ажиллаж байсан 22 уурхайчны зургаа нь гадарга дээр гарч амжжээ. Аврах албаныхан газар дор түгжигдсэн 16 уурхайчныг гаргаж авахын тулд үерийн усыг соруулж байна. Харин үүний дараа малталт хийх аж.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)