Японд нүхэн гарц нурав

Японы нийслэл Токио хотоос баруун тийш 80 кмийн зайд орших "Сасаго" хэмээх автозамын нүхэн гарц нурсны улмаас олон арван машин хашигджээ.
Японы нийслэл Токио хотоос баруун тийш 80 кмийн зайд орших "Сасаго" хэмээх автозамын нүхэн гарц нурсны улмаас олон арван машин хашигджээ. Аврах албаныхан ослын газарт ирж иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа ч хонгилоос гарах өтгөн хар утаа саад учруулж байгаа аж.
Тэдний таамаглаж буйгаар нүхэн гарцны дунд хэсэгт дор хаяж таван хүн хашигдсан гэнэ. Уг нүхэн гарц дөрвөн км урт, Токио хотын гадна орших автозамын гол нүхэн гарцуудын нэг аж.
Мөн нийслэлийг Нагоя хоттой холбосон хамгийн урт нүхэн гарцуудын нэг гэнэ. Орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригийн өглөөний 08.00 цагийн орчимд нүхэн гарцны дунд хэсэгт нуралт үүсчээ. Албаныхан таамаглаж буйгаар нүхэн гарц газар хөдлөлтийн улмаас нурсан байна. Гэхдээ бүр 100 метр өргөн хэсэг нурсан аж.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)