Кашмирт олон цэрэг сураггүй болжээ

Энэтхэг, Пакистан, Хятадын маргаантай Кашмирын бүс нутгийн Пакистаны эзэмшлийн "Нилум хөндий" хэмээх газарт Пакистаны 21 иргэн /олонх нь цэрэг/ цасан уруйд цохигдсоны улмаас 11 нь амь үрэгдэж, 10 нь сураггүй болжээ.
Энэтхэг, Пакистан, Хятадын маргаантай Кашмирын бүс нутгийн Пакистаны эзэмшлийн "Нилум хөндий" хэмээх газарт Пакистаны 21 иргэн /олонх нь цэрэг/ цасан уруйд цохигдсоны улмаас 11 нь амь үрэгдэж, 10 нь сураггүй болжээ. Сураггүй болсон 10 хүнийг амьд байж магадгүй хэмээн таамаглаж, эрж хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Кашмир нь эрс тэс уур амьсгалтай, бартаат зам бүхий уулархаг бүс нутгаас тогтдог бөгөөд "Нилум хөндий" нь мөнх цаст уулсын дунд оршдог байна. Пакистаны албаныхны хэлснээр, 21 хүний бүрэлдэхүүнтэй баг цасан уруйд дарагдсан өмнөх багийнхныг эрж хайж яваад ийнхүү цасан уруйд цохигджээ.
Үүнээс өмнө буюу өнгөрөгч хоёрдугаар сард тус бүс нутаг дахь Энэтхэгийн цэргийн хуаран цасан уруйд хоёр удаа цохигдсоны улмаас 16 цэрэг амь үрэгдэж байжээ.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)