Мохаммед Алигийн бээлий 770 мянган ам.долларт хүрчээ
- 2012-12-03
- Дэлхий
- 0
Ардарт боксчин Мохаммед Алигийн хоёр хос боксын бээлийг АНУ-ын Калифорни хотын үнэ хаялцуулах худалдаан дээр тус
Ардарт боксчин Мохаммед Алигийн хоёр хос боксын бээлийг АНУ-ын Калифорни хотын үнэ хаялцуулах худалдаан дээр тус бүрийг нь 385 мянган ам.доллароор худалдаалжээ. Эхний хос бээлийг Али 1964 онд эх орон нэгт Сонни Листонтой тоглохдоо өмсөж байсан бол хоёр дахь бээлийгээ АНУ-ын Жо Фрейзерийн эсрэг тоглохдоо өмсөж байжээ. Тэрээр хагас хүнд жинд 1960 онд олимпын аврага болж байсан бөгөөд мэргэжилийн боксын хүнд жингийн олон удаагийн аврага болж байсан удаатай.Түүний хоёр хос бээлий алдарт дасгалжуулагч Анжело Дандид зориулсан Боксын яруу алдрын танхимын цуглуулгын нэгээхэн хэсэг ажээ.





У. Есүй

Сэтгэгдэл (0)