Лопез Обрадор 2012 оны Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Зүүний хүчний намын гишүүн Андрес Мануэл Лопез Обрадор 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр боллоо.
Зүүний хүчний намын гишүүн Андрес Мануэл Лопез Обрадор 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр боллоо.
Тус улсын хүн амын тэн хагас нь амьдардаг ядууралд хамгийн ихээр өртсөн мужаас улс төрд итгэл хүлээлгэн ирсэн тэрээр зүүний хүчний намын 6000 дэмжигчдийн дунд хийсэн судалгаагаар Мехико хотын захирагч Марсело Эбрардыг давж гарч ирж, ийнхүү сонгуульд өрсөлдөх эрхтэй боллоо.

“Судалгааны үр дүн яг миний санаснаар гарсанд маш их баяртай байна. 2012 оны сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Лопез Обрадор мэдэгдсэн байна.
Дэмжигчдийн дунд явуулсан судалгаа таван асуулгатай байсан бөгөөд тэрээр гуравт нь эерэг дүн авчээ.

Судалгааны зорилго нь Лопез Обрадор болон Марсело Эбрард нарын хэн нь намын гишүүдээс их дэмжлэг авахыг тодорхойлох байсан бөгөөд судалгаанд амжилт үзүүлсэн нь сонгуульд өрсөлдье хэмээн тохиролцгоосон байсан ажээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)