Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэв
- 2012-12-03
- Спорт
- 0
Японы нийслэл Токио хотод болж буй "Их дуулга"- ын тэмцээнээс Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.
Японы нийслэл Токио хотод болж буй "Их дуулга"- ын тэмцээнээс Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Монголын 10 тамирчин оролцсон юм. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд "С" хэсэгт сугалаа татсан. Түүний жинд нийт 26 жүдоч өрсөлдсөнөөс эхний тойрогт БНСУ-ын тамирчин Чун Чул Минтэй барилдаж юүко үнэлгээгээр ялсан.
Улмаар Японы жүдоч Ясухиро Аваног цэвэр ялж, медалийн төлөөх барилдаанд Бельгийн Дирк Ван Тичелтийг мөн цэвэр ялсан юм. Ингээд мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Оно Шохейтэй хүч үзэж, ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. Уг жинд зохион байгуулагч Японы жүдочид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Х.Цагаанбаатар ийнхүү Токиогийн "Их дуулга"-аас дөрөв дэх медалиа хүртэж, Монголын жүдочдын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмлээ.
Тэрбээр өмнө нь 2007, 2008 болон 2011 онд эл тэмцээнээс хүрэл медаль зүүсэн юм. Өмнө нь "Кано Кап" буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрээр зохион байгуулдаг байсан уг тэмцээнээс Гавьяат тамирчин Д.Баттулга мөнгө, хүрэл, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Японы нийслэл Токио хотод болж буй "Их дуулга"- ын тэмцээнээс Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Монголын 10 тамирчин оролцсон юм. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд "С" хэсэгт сугалаа татсан. Түүний жинд нийт 26 жүдоч өрсөлдсөнөөс эхний тойрогт БНСУ-ын тамирчин Чун Чул Минтэй барилдаж юүко үнэлгээгээр ялсан. Улмаар Японы жүдоч Ясухиро Аваног цэвэр ялж, медалийн төлөөх барилдаанд Бельгийн Дирк Ван Тичелтийг мөн цэвэр ялсан юм. Ингээд мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Оно Шохейтэй хүч үзэж, ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. Уг жинд зохион байгуулагч Японы жүдочид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Х.Цагаанбаатар ийнхүү Токиогийн "Их дуулга"-аас дөрөв дэх медалиа хүртэж, Монголын жүдочдын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмлээ.
Тэрбээр өмнө нь 2007, 2008 болон 2011 онд эл тэмцээнээс хүрэл медаль зүүсэн юм. Өмнө нь "Кано Кап" буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрээр зохион байгуулдаг байсан уг тэмцээнээс Гавьяат тамирчин Д.Баттулга мөнгө, хүрэл, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)