Johnson & Johnson хортой бодисоо хоёр жилийн дотор устгана
- 2011-11-18
- Дэлхий
- 0
Johnson & Johnson-ынхон АНУ-д худалдаалагдаж байгаа хүүхдийн шампунь
болон бусад хүүхдийн бүтээгдэхүүнээс нь илэрсэн хоёр төрлийн хавдар
үүсгэгч химийн бодисоо устгахаар ажиллаж байна.
Johnson & Johnson-ынхон АНУ-д худалдаалагдаж байгаа хүүхдийн шампунь болон бусад хүүхдийн бүтээгдэхүүнээс нь илэрсэн хоёр төрлийн хавдар үүсгэгч химийн бодисоо устгахаар ажиллаж байна.
Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг тус компанийг хүүхдийн шампунь болон бусад арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлаганд нь орсон хортой бодисуудыг нэн даруй устгах арга хэмжээ авахыг 2009 оны таван сараас хойш удаа дараа шаардсаар байсан юм.
Хоёр долоо хоногийн өмнө “Аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүн” нэрэн дор зохион байгуулсан компанит ажлын үеэр тус компанийг хэд хэдэн улсад үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнээсээ химийн хортой хоёр бодисоо яаралтай зайлуулах арга хэмжээ авсныг сайшаасан хэдий ч, тус компани АНУ-д үйлдвэрлэж байгаа хүүхдийн арьс, арчилгааны бүтээгдэхүүн тэр дундаа шампуньд агуулагдаж байгаа хавдар үүсгэгч химийн бодисуудаа одоог хүртэл устгаж амжаагүй байгаа юм.
“Бид хүүхдийн шампунь болон бусад бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа формалдихид хэмээх бодисоо хоёр жилийн дотор ор мөргүй устгах арга хэмжээ авахын зэрэгцээ бусад бүтээгдэхүүний найрлаганд ордог химийн бодисныхоо хэмжээг ч мөн адил бууруулахаар ажиллаж байгаа” хэмээн Johnson & Johnson компаний зүгээс мэдэгдсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
bfTLmfefMDgXxSb (46.161.9.48)
I7V4EB qsdplhffmnfd, [url=http://udjsofhmpkqw.com/]udjsofhmpkqw[/url], [link=http://dwaqqvvplvfn.com/]dwaqqvvplvfn[/link], http://hwxnmqekueiq.com/