Азийн хөлбөмбөгийн холбооны шилдгүүд
- 2012-12-03
- Спорт
- 0
Азийн хөлбөмбөгийн холбоо 2012 оны шилдгүүдээ тодруулсан байна.
Азийн хөлбөмбөгийн холбоо 2012 оны шилдгүүдээ тодруулсан байна. Энэ жилийн шилдэг багаар саяхан болж өндөрлөсөн Азийн аваргуудын лигийн аварга болсон Өмнөд Солонгосын "Ульсан хьюндэй" баг шалгарчээ. "Ульсан хьюндэй" нь эл тэмцээнд 12 тоглолт дараалан хожигдол хүлээгээгүй амжилтыг үзүүлсэн юм. Харин оны шилдэг олон улсад тоглож буй тоглогчоор энэ улирлаас "Манчестер юнайтед"-ын бүрэлдэхүүнд багтсан "супер од"-уудын нэг болж Ази тивийн нэр хүндийг өндөрт өргөж буй Шинжи Кагава тодорчээ. Азийн хөлбөмбөгийн холбооны 2012 оны номинациудын ялагчийг танилцуулъя.
Шилдэг гишүүн холбоо: Ираны ХБХ
Шилдэг цэвэр, шударга тоглолтыг эрхэмлэсэн холбоо: Узбекстаны ХБХ
Dream Asia Award: Арабын Нэгдсэн Эмират
Футзалын шилдэг баг: Японы үндэсний шигшээ Оны шилдэг баг: "Ульсан хьюндэй"
Шилдэг эмэгтэй тоглогч: Аяа Мияами / Япон, Alvarge Cup-н шилдэг тоглогч/
Азийн хөлбөмбөгийн холбоо 2012 оны шилдгүүдээ тодруулсан байна. Энэ жилийн шилдэг багаар саяхан болж өндөрлөсөн Азийн аваргуудын лигийн аварга болсон Өмнөд Солонгосын "Ульсан хьюндэй" баг шалгарчээ. "Ульсан хьюндэй" нь эл тэмцээнд 12 тоглолт дараалан хожигдол хүлээгээгүй амжилтыг үзүүлсэн юм. Харин оны шилдэг олон улсад тоглож буй тоглогчоор энэ улирлаас "Манчестер юнайтед"-ын бүрэлдэхүүнд багтсан "супер од"-уудын нэг болж Ази тивийн нэр хүндийг өндөрт өргөж буй Шинжи Кагава тодорчээ. Азийн хөлбөмбөгийн холбооны 2012 оны номинациудын ялагчийг танилцуулъя.Шилдэг гишүүн холбоо: Ираны ХБХ
Шилдэг цэвэр, шударга тоглолтыг эрхэмлэсэн холбоо: Узбекстаны ХБХ
Dream Asia Award: Арабын Нэгдсэн Эмират
Футзалын шилдэг баг: Японы үндэсний шигшээ Оны шилдэг баг: "Ульсан хьюндэй"
Шилдэг эмэгтэй тоглогч: Аяа Мияами / Япон, Alvarge Cup-н шилдэг тоглогч/
Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
(183.81.169.21)
Хамгийн муу ХБХ-р Монголын Хөлбөмбөгийн Холбоо, хамгийн их мөнгө идэж уусан хүнээр Морь Ганболд тодорсон шүү дээ...