Цагаачлалын хуулийг эсэргүүцсэн 13 иргэнийг баривчлав
- 2011-11-18
- Дэлхий
- 0
Алабама мужид шинээр батлагдан хэрэгжиж байгаа цагаачлалын хуулийг эсэргүүцсэн 13 иргэнийг цагдаагийнхан баривчилсан байна.
Алабама мужид шинээр батлагдан хэрэгжиж байгаа цагаачлалын хуулийг эсэргүүцсэн 13 иргэнийг цагдаагийнхан баривчилсан байна. Нийслэл Монтгомери хотод байрлах Төрийн ордон Капитол байгууламжийн хооронд болсон тус эсэргүүцлийн жагсаалд 100 гаруй хүн оролцсон бөгөөд босогчдын ихэнхи нь Латин америкийн иргэд, оюутан залуучууд байсан байна. Тэд Капитолын байгууламжаас эхлэн жагсаж, Төрийн ордныг чиглэн ирсэн бөгөөд цагдаа нар тэдний энэхүү үйлдлийг нэн даруй зогсоох арга хэмжээ авсан байна.
Цагдаагийнхан хотын гудамжинд суулт зарлаж, гудамжийг чөлөөлөхгүй байсан 11 иргэнд англи, испани хэлээр сануулга өгч, анхааруулсан хэдий ч, шаардлагыг нь биелүүлээгүй учир шар уяагаар гарнуудыг нь хүлж, улмаар автобусанд суулган албадан саатуулахаар авч явсан байна. Үлдсэн хоёр иргэнийг төрийн ордон дотроос баривчилжээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)