Янжуур үйлдвэрлэхэд шээсэнд агуулагддаг урина хэмээх бодисыг хэрэглэдэг
- 2012-12-04
- Дэлхий
- 0
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийт зарагдаж байгаа янжуурын 25 хувь нь хуурамч байдаг.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийт зарагдаж байгаа янжуурын 25 хувь нь хуурамч байдаг. -Шээсэнд агуулагддаг урина хэмээх бодисыг янжуур үйлдвэрлэхэд ашигладаг. Энэ нь тамхины утааг өвөрмөц үнэр, амттай болгодог аж.
-Тамхи татсанаас 10 секундын дараа никотин тархинд хүрдэг. Энэ үед никотин бүх биеэр тарж амжсан байдаг, бүр хөхний сүүнд ч гэсэн.
-Янжуурын жингийн 20 хүртэл хувийг сахарын янз бүрийн нэгдлүүд эзэлдэг. Үүнийг чихрийн шижинтэй хүмүүсийн ихэнх нь мэддэггүй. Шатсан сахар бие организмд ямар нөлөө үзүүлдэгийг одоогоор судалж амжаагүй байгаа.
-Хөнгөн янжуурыг үйлдвэрлэхдээ тамхиндаа нүүрсхүчлийн хий шингээдэг. Дараа нь “хөөсөрсөн” тамхиар янжуураа дүүргэдэг. Нэг ийм янжуур нь “хүнд” гэгддэг тамхинаас яльгүй бага тамхи агуулагддаг. Хамгийн аюултай нь ийм хөөс биед ямар хор хөнөөлтэйг хэн ч судлаагүй.
-Жирийн янжуур татдаг хүмүүстэй харьцуулахад хөнгөн ба гаатай янжуур татагчид амархан тамхиндаа дасдаг аж.
-Зарим төрлийн хөнгөн янжуурыг тусгай сувагтай үйлдвэрлэдэг. Сорж байгаа тамхины утаа түүгээр агаартай холилдог юм байна. Гэтэл зарим тамхичин мансуурах нөлөөг ихэсгэхийн тулд энэ сувгийг хааж онцгой маягаар тамхиа барьж татдаг.
-Алдартай брэндийн янжууранд агуулагддаг никотины хэмжээ жилээс жилд улам нэмэгдсээр байна. Харвардын Их сургууль, Массачусетс мужтай хамтран судлахад 1997-2005 онд “Camel”, “Newport”, “Doral” маркийн янжууруудын никотин 11 хувиар ихэссэн байлаа. Бусад маркт ч энэ хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Учир нь хүн төрөлхтөн никотинд дасч байгаа учраас мансууруулах үйлчилгээг мэдрэхийн тулд улам их тунг шаардагдаж байгаа гэнэ.

У. Есүй

Сэтгэгдэл (0)