Сагсан бөмбөгийн их наадам эхэллээ
- 2012-12-04
- Спорт
- 0
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой,
"Гурван тамир" клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан
бөмбөгийн ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн
анхдугаар наадам эхэллээ.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой, "Гурван тамир" клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар наадам эхэллээ.
Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын нийт 103 багийн 1500 гаруй тамирчин аваргын цомын төлөө өрсөлдөж буй. Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээн өсвөрийн эрэгтэй 24 баг найман хэсэгт, эмэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа юм.
Харин ахмадын эрэгтэй эмэгтэй нийлсэн долоон насны ангилалд 29 баг өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй 24 баг найман хэсэгт хуваагдсан бол эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа аж.
Тус тэмцээний үеэр нөхөрсөг тэмцээн явагдахаас гадна хот хөдөөгийн сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж, харилцан санал солилцох юм байна.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой, "Гурван тамир" клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар наадам эхэллээ. Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын нийт 103 багийн 1500 гаруй тамирчин аваргын цомын төлөө өрсөлдөж буй. Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээн өсвөрийн эрэгтэй 24 баг найман хэсэгт, эмэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа юм.
Харин ахмадын эрэгтэй эмэгтэй нийлсэн долоон насны ангилалд 29 баг өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй 24 баг найман хэсэгт хуваагдсан бол эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа аж.
Тус тэмцээний үеэр нөхөрсөг тэмцээн явагдахаас гадна хот хөдөөгийн сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж, харилцан санал солилцох юм байна.
Г.НЯМ

Сэтгэгдэл (0)