Наполеоны ил захидал 243500 ам.доллараар зарагджээ
Францын эзэн хаан Наполеон Бонапартын кодоор нууцлагдсан, өөрийн гараар
тэрлэн бичсэн, нэн ховор ил захидал өнгөрөгч ням гарагт Францад
дуудлага худалдаагаар орж, зарагджээ.
Францын эзэн хаан Наполеон Бонапартын кодоор нууцлагдсан, өөрийн гараар тэрлэн бичсэн, нэн ховор ил захидал өнгөрөгч ням гарагт Францад дуудлага худалдаагаар орж, зарагджээ. Өмнө нь арван ч удаа дуудлага худалдаанд орж, үнэд хүрч байсан хэдий ч зарагдаагүй байсан уг ил захидлыг тэрээр 1812 онд бичиж байсан байна. Захидал 187500 еврогоор буюу 243500 гаруй ам.доллараар зарагдсан бөгөөд тэрээр энэхүү захиандаа 10 сарын 22-ны өдрийн 3 цагт Кремлинийг дэлбэлэх тоон кодыг бичсэн байсан аж. Наполеон хаан болон түүний цэргүүд энэ үеэр Оросын цэргийн их хүчний хүндхэн эсэргүүцэлтэй нүүр тулж байсан бөгөөд тэрээр Оросуудаас нуугдан, Парист бүгэж байхдаа бичиж явуулж байжээ.
Үзэсгэлэн худалдаан дээр ирсэн хүндэт зочдын нэг “Напелеон хааны Оросын хүчирхэг цэргийн хүчнийхэнтэй дайтаж байх үеийн сэтгэл зүйн байдал эртний ховор эл бүтээлд шингэж, тодоос тод үлдсэн тул ийнхүү үнэд хүрэхээс ч аргагүй” хэмээн өгүүлсэн байна.
О.УДВАЛ
Сэтгэгдэл (0)