Бекхам багтайгаа сүүлийн удаа ялалт байгууллаа


Лос Анжелес Галакси клуб Хьюстон Динамо багтай MLS-н цомын төлөө өрсөлдлөө.
АНУ-н мэргэжлийн хөлбөмбөгийн MLS-н 2012 оны улирал шилдэг тэмцэл, өрсөлдөөнүүдийн дунд өрнөсөөр аваргын төлөө Лос Анжелес хотын Галакси баг Хьюстон хотын Динамо багтай тоглолоо. Тоглолтын эхний үед хашир туршлагатай довтлогч Кэлен Кэррийн гоолоор Динамочууд илүүрхсэн ч 2-р үед Галаксигийн тоглолт сэргэж 60 дах минутаас сэргэж эхэлсэн юм. Энэ тоглолтонд Дэвид Бекхам сүүлийн удаа багтайгаа хамт талбайд гарсан аж.Тэрээр одоогоор хаана орох нь тодорхойгүй байгаа ч Английн хөлбөмбөгийн ертөнцөд эргэн ирэх магадлалтай байгаа юм. Дэвид Бекхамын хувьд Лос Анжелес Галакси клубт өөрийн хүч чадлаа зориулж байсан учраас түүнийг багийнхан нь санах болно. Гэхдээ түүний ирээдүйд амжилтыг хүсч байгаагаа багийнхан нь илэрхийлсэн. Харин Дэвид Бекхам тоглолтын дараагаар “Би Америкад гайхалтай, сонирхолтой олон тоглолтыг хийлээ. Энэ лигийн тоглолтууд өрсөлдөөнтэй гайхалтай явагддаг. Тиймээс цаашдаа ч сонирхолтой байсаар байх болно” гэж хэлсэн байна. Ингээд Бекхамтай 2 жил нэг багийг нэг л талбай дээр буулган авсан Лос Анжелес Галаксигийнхан багийнхаа нэг тоглогчийг гаргаж өгч, түүнд ирээдүйд нь амжилт хүслээ.Дашрамд дурьдахад Л.А.Галакси баг нь CONCACAF буюу Хойд Америкийн аваргаар 2000 онд тодорч байжээ.


У. ЕСҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)