Шамбалын зөнч ертөнцийн төгсгөлийг зөгнөжээ

Түвдийн Шам­балын зөнч хэмээн ал­даршсан лам Америкийн Одон орон судлалын төвд зориулан мэдэгдэл хий­жээ.
Түвдийн Шам­балын зөнч хэмээн ал­даршсан лам Америкийн Одон орон судлалын төвд зориулан мэдэгдэл хий­жээ. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд эх дэлхий нарны системийн хамтаар “Тэг зурвас” руу шилжин орно хэмээн он­цолжээ. Түвд хув­рагийн баталж буйгаар, 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өглөөний 10.00 цагт дэлхий бараг тэр чигээрээ харанхуй болж, нам гүм ноёрхох ажээ. Байгалийн гэрэл, цахил­гаан, харилцаа холбоо, дуу чимээ бүгд байхгүй болох гэнэ. Эх дэлхий энэ үед тэнгэр эрхсийн “Тэг зур­вас” руу орох юм.

“Энэ бол ямар ч эрчим хүч, соронзон орон, ямар нэгэн биет байхгүй хоосон орон зай. Харин хүмүүс ийм байдалд орохдоо айж, балмагдах хэрэггүй” хэ­мээн зөнч са­нуулж байна. Харанхуйг дагаад сансар огторгуй эмх замбараагаа алдаж, хуурамч гэрэл гялсхийх бөгөөд энэ нь гурваас дөрөв хоног үргэлжлэх ажээ. Үүний дараа нарны гэрэл дахин гарч ирэх юм байна.

“Дэлхийн амьтад “Санс­рын харанхуй”-г урьдчилан мэдэрч нүх, ичээндээ нуугдаж байна. Хотод амьдардаг хүмүүс үүнийг мэдрэхгүй учраас гэнэт цочирдон галзуурах нигууртай. Дэлхийн хүн амын 10 хувь нь амиа ал­даж магадгүй” хэмээв.Түвд ламын айлдаж буйгаар, эх дэлхий 2013 оны хоёрдугаар сарын 7-нд “Тэг зурвас”-аас гарах ажээ. Цахилгаан, эрчим хүчний хангамж, зам тээв­рийн хөдөлгөөн бага ба­гаар сэргэх бололтой. Гу­равдугаар сарын сүүлчээр цэнхэр дэлхий маань бү­рэн сэргэж, хэвийн амьд­ралдаа орох юм байна.
“Ертөнцийн төгсгөл” хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг эрс өөрчилнө хэ­мээн Шамбалын зөнч хэлж байна. Үүний дараа хүмүүс илүү оюунлаг бо­лох аж. Хөгжингүй, хөг­жиж буй орнуудад эрдэм-оюуны янз бүрийн сур­галт, хичээл дэлгэрч, эрүүл мэнд, оюуны хөгж­лийн шинэ систем гарч ирэх ажээ. “Хүн төрөлхтөн илүү урт хугацаагаар амь­дарч, өсөн дэвжихэд энэ бүгд хамгийн чухал түлхэц болно” хэмээн түвд лам өгүүллээ.

Ч. БАТЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • mugi (83.249.221.186)

    2012-12-04

    togigui bolvol hool undgui bna gesen ug uu, galgui bol oron suutsniihan hulduj uhehiin bnl da. amid garah ym ar arga bnaa? humuusee

  • (203.91.118.58)

    2012-12-04

    Дэлхий амарч байгаа юм байна ,Ок

  • (182.160.15.175)

    2012-12-04

    ene shal hudalaa.

  • zochin (182.160.5.112)

    2012-12-04

    tgd her udaan haranhui bh ym be!!! bid tgd yah estoi ve 21nd gerese garahgu laa shudenze beldej bh yostoi ymu?

  • (203.91.118.58)

    2012-12-04

    Аюул биш дэлхий өөрийгөө цэвэрлэж байна,..бэлтгэлтэй байх юм бол бүх зүйл ок

  • уншигч (202.179.26.34)

    2012-12-04

    Энэ үнэн бол их аймшигтай байна үнэхээр айж байна.Эх дэлхийд минь тийм аюул хэзээч бүү нүүрлээсэй