Монгол эрдэмтэд Антарктитад ажиллана

ШУТИС-ийн профессор, Монголын Антарктидын судалгааны нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав Монгол эрдэмтдийг ахлан Өмнөд туйлд судалгаа хийнэ.
ШУТИС-ийн профессор, Монголын Антарктидын судалгааны нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав Монгол эрдэмтдийг ахлан Өмнөд туйлд судалгаа хийнэ. Энэхүү аялалд гурван баг оролцох бөгөөд Л.Дүгэржав Монгол, Япон, Португал, Болгарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар багийг ахлах аж. Тэд Антарктидын уур амьсгал, температурын өөрчлөлтийг судлах ажлын хүрээнд Өмнөд туйлын мөсөнд хэд хэдэн цооног гаргах юм байна. Олон орны эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг ирэх сарын 1-нээс аялалдаа гарах бөгөөд ирэх орны хоёрдугаар сарын 1-нд судалгаагаа дуусгана гэв  Монгол эрдэмтний ахалсан баг Антарктидын Ливингстон арал дээр ажиллана. Л.Дүгэржав судалгааныхаа ажлын төгсгөлд тус арал дээр Монголын судалгааны төхөөрөмжийг байрлуулах юм.


UNEN,mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.19.250)

    2011-11-20

    hi

  • (182.160.19.250)

    2011-11-20

    21212121212

  • (182.160.19.250)

    2011-11-20

    54