”Фэйсбүүк”-ийн эрхмүүд дэлхийн залуу тэрбумтнуудыг тэргүүлэв

"Нуугдмал хөрөнгийг ил болгоно" уриатай "Форбес" сэтгүүл энэ оны хамгийн залуу 10 тэрбумтныг нэрлэжээ. Энэхүү 10 эрхмийг дэлхий нийтийг асар богино хугацаанд хамарсан "Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг тэргүүлсэн байна. Мөн түүний хамтрагч Шон Паркер ч багтсан ажээ. Өмнөх жилийн жагсаалт ерөнхийдөө хэвээр боловч зарим нэг бизнесмэний хөрөнгө "суга" өссөн байдал ажиглагдаж буй. Ингээд энэ оны хамгийн залуу 10 тэрбумтны эхний тавыг уншигч Та бүхэнд танилцуулъя.
"Нуугдмал хөрөнгийг ил болгоно" уриатай "Форбес" сэтгүүл энэ оны хамгийн залуу 10 тэрбумтныг нэрлэжээ. Энэхүү 10 эрхмийг дэлхий нийтийг асар богино хугацаанд хамарсан "Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг тэргүүлсэн байна. Мөн түүний хамтрагч Шон Паркер ч багтсан ажээ. Өмнөх жилийн жагсаалт ерөнхийдөө хэвээр боловч зарим нэг бизнесмэний хөрөнгө "суга" өссөн байдал ажиглагдаж буй. Ингээд энэ оны хамгийн залуу 10 тэрбумтны эхний тавыг уншигч Та бүхэнд танилцуулъя.



МАРК ЗУКЕРБЕРГ
   Энэ жил 28 настай АНУ-ын иргэн Марк Зукербег. Оюутны дотуур байрнаас эхэлсэн бизнесээ дэлхий нийтийн хэрэгцээ болгож чадсан юм. Мөн тэрбээр "Фэйсбүүк" цахим хуудсын 70 гаруй хувийг дангаар эзэмшдэг. Үүнийхээ ачаар 15 тэрбум ам.долларын хөрөнгийг босгож чаджээ. Энэ үзүүлэлт нь түүнийг дэлхийн хамгийн залуу 10 тэрбумтны жагсаалтыг тэргүүлэхэд багагүй нөлөө үзүүлсэн байна. Одоогоор М.Зукербергийн санаачлан байгуулсан цахим хуудсыг 985 сая хүн хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.



ШОН ПАРКЕР
   Жагсаалтын хоёрдугаарт Марк Зукербергийн "баруун гар" хэмээгдэх болсон Шон Паркер бичигджээ. Тэрбээр "Фэйсбүүк" цахим хуудсын багагүй хувьцааг эзэмшдэг бөгөөд одоогоор түүний хөрөнгө хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Эдүгээ 32 настай ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний инженер болж чаджээ. Дашрамд сонирхуулахад, Шон Паркер М.Зукербергтэй танилцахаас өмнө "Спотиф" хөгжмийн зэмсэг борлуулдаг компанид зуучлагч ажилтай байсан гэнэ. Тэрбээр "Баялгийг чи өөрөө л бүтээнэ. Хэзээ ч чадахгүй гээд суугаад байвал хэн ч чамд гар сунгахгүй. Харин чадна, бүтээнэ гээд зүтгэвэл хүн бүхэн чамд тусална" гэж хэлэх дуртай.



ЭДУАРДО САВЕРИН
   Жагсаалтын гуравдугаард өнөө л "Фэйсбүүк" цахим хуудсын бас нэгэн эрхэм бичигджээ. Ер нь энэ цахим хуудас дэлхий нийтэд нэр бүхий дөрвөн эрхмийг таниулсан. Тэдний нэг нь Эдуардо Саверин билээ. Тэрбээр дэлхий нийтийг хамарсан "найзын сүлжээ"- нээс тэрбум ам.доллараар хэмжигдэхүйц хувьцаа эзэмшдэг. "Фэйсбүүк"-ийн харагдах байдал, загвар зэргийг хийсэн инженер мэргэжилтэй энэ залуу өдгөө 32 настай. "Найзын сүлжээ"-ний тухай бодит түүхээс сэдэвлэсэн кинонд үгээ мөнхлөөч гэсэн хүсэлт тавихад тэрбээр "Хамтрагчдаа үргэлж итгэ. Мөн бэрхийг хамт туул. Оргилд гарсны дараа бус гарахаас нь өмнө нөхөрлө. Тэгээд оргилын өөд хамт мац" хэмээжээ. Одоо тэрбээр "Фэйсбүүк" цахим хуудсын хувьцаа эзэмшигч, Лос-Анжелесийн баячуудын хороололд чамгүй ашиг орлоготой уушийн газар ажиллуулдаг.



ДАСТИН МОСКОВИТЗ
 
Жагсаалтын дөрөвдүгээрт мөн л "Фэйсбүүк" цахим хуудсаас төрсөн залуу тэрбумтан бичигджээ. Түүний хөрөнгө 3.5 тэрбум ам.доллараар тоологдсон байна. Бичил сүлжээ, интернэтийн инженерийн чиглэлээр ажилладаг байсан түүнд Марк Зукерберг "Фэйсбүүк" нэртэй нийгмийн сүлжээний цахим хуудас нээхэд хувь нэмрээ оруулаач гэхэд зөвшөөрсөн байна. Олон сая хүн хэрэглэхэд сүлжээний доголдол үүсгэхгүй байх бүхий л талын асуудлыг Дастин шийдэж чадсан. Тиймдээ ч залуу тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэхэд өөрийн хувь нэмэр, хөлс хөдөлмөрөө хангалттай харуулсан хүний нэг юм.



СКОТ ДАНКЕН
    Байгалийн хийн компани эзэмшдэг Скот Данкен хэмээх америк залууд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө байдаг. Маш богино хугацаанд байгалийн хий нийлүүлэх компаниудын хооронд зуучлагчаар ажиллаж ашиг олсон түүнийг "сэргэлэн америк" хэмээн хочилдог. Өөрийнх нь хүсэлтээр компанийнх нь талаар мэдээллийг олонд хүргэхгүй байхыг "Форбес" сэтгүүл чухалчилсан байна.

З.ЦЭЦЭНБИЛЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • woo (83.249.221.186)

    2012-12-05

    goyo ymaa, mgl-d hezee ingej oyun uhaan, hucheeree bayjdag bolohiin bga ym