Бэкхам зоогийн газартай болно
- 2012-12-04
- Дэлхий
- 0
Бэкхам Лондонд хувийн тансаг зоогийн газраа байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж.
Бэкхам Лондонд хувийн тансаг зоогийн газраа байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж.Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би гэр бүл, дотны найз нөхөдтэйгээ амттай хоол идэж, цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай. Бусад хүмүүсийн хувьд ч гэр бүлийнхэнтэйгээ амттай хоол идэж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь хамгийн их аз жаргалыг авчирдаг гэж би хувьдаа боддог. Иймээс өөрийн гэсэн зоогийн газар байгуулж тав тухтай, тансаг орчинд амттай хоолоор хүмүүст үйлчилнэ гэдэг бол маш сайхан санаа. Гэхдээ би яг хэзээ зоогийн газраа албан ёсоор нээхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тун удахгүй” гэжээ.Дашрамд дуулгахад Бэкхам хоол хийх маш их дуртай бөгөөд хоол хийх талаар хичээл заалгаж байжээ.

У. ЕСҮЙ

Сэтгэгдэл (0)