Хойд Солонгосыг шийдвэрээ эргэн харахыг хүслээ
- 2012-12-04
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байсан ч хугацааг нь мэдээлээгүй байсан юм. Энэ үеэс тус улсыг пуужин хөөргөхийг АНУ, Япон зэрэг орон эсэргүүцэж, санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байсан ч хугацааг нь мэдээлээгүй байсан юм. Энэ үеэс тус улсыг пуужин хөөргөхийг АНУ, Япон зэрэг орон эсэргүүцэж, санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байсан ч хугацааг нь мэдээлээгүй байсан юм. Энэ үеэс тус улсыг пуужин хөөргөхийг АНУ, Япон зэрэг орон эсэргүүцэж, санаа зовж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл ОХУ, Хятад Улс Хойд Солонгосыг пуужин хөөргөх шийдвэрээ эргэн харахыг хүслээ. Учир нь Хойд Солонгосын пуужин бүс нутаг, ялангуяа хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Хойд Солонгосын эрх баригчид үүнээс өмнө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ, АНУ, Хятад болон бусад хөрш орны эсэргүүцлийг үл харгалзан "Унха-3" хэмээх пуужин хөөргөж байв.
Тухайн үед "Унха-3" хөрш орнуудад унах аюултай гэж үзэж байсан ч хөөрснийхөө дараа удалгүй агаарт дэлбэрч Шар тэнгист унасан юм. Энэ удаад ч мөн Хятадын хилийн ойролцоох "Сохай" сансрын төвөөс хөөргөх гэнэ. Пхеньяний албаныхны хэлснээр, дээрхийн адил "Унха-3" пуужин хөөргөх аж. Гэхдээ пуужингийн тээсэн хиймэл дагуул нь амжилтад хүрээгүй "Кванмёнсон-3" хоёр дахь хувилбар аж.
Тус улс үүнээс өмнө 2006, 2009 онд "Кванмёнсон-1", "Кванмёнсон-2" хиймэл дагуул тээсэн "Унха-1", "Унха-2" пуужин хөөргөж байсан юм. Гэсэн ч бүгд амжилтад хүрч чадаагүй билээ. АНУ Пхеньяний эрх баригчид тив алгасагч баллистик пуужин бүтээхийн тулд пуужин хөөргөх туршилт хийж байна гэж мэдэгддэг бол тус улс харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуул хөөргөхийн тулд пуужингийн туршилт хийж байна гэж мэдэгддэг.
Мөн тус улсыг пуужинд олон сая ам.доллар зарцуулахын оронд ард иргэдээ хооллохыг шаарддаг юм. Түүнчлэн тус улсад илгээх хүнсний тусламжийг зогсоож, санхүүгийн хориг арга хэмжээг чангатгасан. Юутай ч Япон Улс Хойд Солонгосын пуужинг устгах зориулалтаар Окинава аралд "Эх оронч" хэмээх пуужин эсэргүүцэгчээ байрлуулж эхэллээ.
Тус улс Хойд Солонгосын пуужинг нутаг дэвсгэрт нь унахаас сэргийлж ийнхүү пуужин эсэргүүцэгч төхөөрөмжөө байрлуулж эхэлсэн аж. Пхеньяний эрх баригчдын олон сая ам.доллар зарцуулсан өмнөх хоёр пуужингийн туршилт гурван жилийн давтамжтай байсан. Харин энэ удаагийн туршилт ердөө найман сарын хугацаатай байна. Тиймээс АНУ тэргүүтэй орнууд Хойд Солонгост тавих санхүүгийн болон улстөрийн хориг арга хэмжээг улам чангатгах бололтой.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (1)
(182.160.30.230)
zuv sh dee.turshilt hiihees uur argaggvi