Б.Нетаньяху талархлаа илэрхийлэхээр Чехэд айлчилна
- 2012-12-04
- Дэлхий
- 0
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэх долоо хоногт Прагад айлчилж Чехийн удирдлагуудад талархал илэрхийлэхээр болжээ. Учир нь саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд НҮБ-ын ажиглагчийн статус олгох асуудлыг хэлэлцэхэд Чех Улс эсэргүүцсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэх долоо хоногт Прагад айлчилж Чехийн удирдлагуудад талархал илэрхийлэхээр болжээ. Учир нь саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд НҮБ-ын ажиглагчийн статус олгох асуудлыг хэлэлцэхэд Чех Улс эсэргүүцсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэх долоо хоногт Прагад айлчилж Чехийн удирдлагуудад талархал илэрхийлэхээр болжээ. Учир нь саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд НҮБ-ын ажиглагчийн статус олгох асуудлыг хэлэлцэхэд Чех Улс эсэргүүцсэн байна.Гэсэн ч Ерөнхий ассамблейн гишүүн орнуудын гуравны хоёр нь дэмжсэнээр Палестин НҮБ-ын гишүүн бус ажиглагчийн статустай болсон. Ингэснээр Палестин тусгаар улс болоход нэг алхам ойртож байна. Харин Израиль, АНУ, Чех, Канад, Панама, Микронесиа, Науру, Палау, Маршалын арлууд гэсэн есөн орон Палестинд ажиглагчийн статус олгохоос татгалзсанаараа тус бүс нутгийг тусгаар тогтносон улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Чехийн "СТК" агентлаг Ерөнхий сайд Петр Нечасын мэдэгдлээс эш татан "Израилийн Ерөнхий сайд Чехийн Ерөнхийд сайд П.Нечастай утсаар ярьсан. Тэр Чехийг Палестины статусыг дээшлүүлэхийг эсэргүүцсэнд талархаж буйгаа надад илэрхийлсэн. Б.Нетаньяху ирэх долоо хоногийн лхагва гаригт айлчилна. Бид Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудлаар хэлэлцэнэ" гэж мэдээлжээ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестинд ажиглагчийн статус олгох асуудлыг авч хэлэлцэхэд 41 орны төлөөлөгч оролцоогүй бөгөөд оролцсон 138 орны 129 нь дэмжиж Палестин НҮБ-ын ажиглагч "орон" болсон бол Чех Улс эсэргүүцсэнээрээ Палестинд ажиглагчийн статус олгохыг эсэргүүцсэн Европын цорын ганц орон болсон юм.

Сэтгэгдэл (0)