Х.Мөнхбаатар арслан Солонгосыг зорилоо
- 2012-12-04
- Спорт
- 0
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын шинэхэн начин Б.Сугаржаргал нар Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын шинэхэн начин Б.Сугаржаргал нар Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдаад удлаа. Х.Мөнхбаатар арслан Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд Улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд Улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан. Тэр наймын даваанд Улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон билээ. Харин Б.Сугаржаргалын хувьд дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад, тавын даваанд Б.Соронзонболдоор Монгол Улсын начны болзол хангасан. Шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарыг “А” сорьцын шинжилгээнд хамруулахад түүнээс допинг хэрэглэсэн гэж үзэн барилдааныг нь хүчингүй болгосон ч тэрбээр уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул “Б” сорьцыг БНСУ руу илгээсэн. Гэвч шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Тийм учраас Х.Мөнхбаатар арслан өөрөө хариугаа авч ирэхээр Солонгос улс руу өнөөдөр нислээ. Тэрбээр явахынхаа өмнө "Шинжилгээний хариугаа авч нэр төрөө сэргээнэ. Би ямар нэгэн сэргээш хэрэглээгүй. Ирж байгаад дэлгэрэнгүй ярилцлага өгнө" гэсэн юм.

Ч. БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл (3)
ee (203.91.119.194)
ta 2 in tolgoi yamar bga bol naadah hun chin tesen tesen gehed yaaj teseh be gedegee uzuullee nyamdorj muu hogshin nohoi zailaasai 2 tailbarlagchiig darga bolgie tsogtbaatar negen hen ni bilee zaluu humuus yum hiij magadgui etssiin dund unen yalnaa
(203.169.53.19)
uneheej hulduu molgoit
(202.131.233.187)
Үнэн хөлдүү сда. Санаа нь тэнд очиж ёолонгосуудыг найрч шинжилгээнийхээ хариуг сэргээш хэрэглээгүй болгох гээд бодож л дээ хөлдүү чинь.