Болливуудын хосууд хүүхэдтэй боллоо

Энэтхэгийн алдартай жүжигчин, Дэлхийн Мисс Айшвариа Рай арван нэгдүгээр сарын 16-ны өдөр төржээ...
Энэтхэгийн алдартай жүжигчин, Дэлхийн Мисс Айшвариа Рай арваннэгдүгээр сарын 16-ны өдөр төрж, хосууд шинэ хүнээ угтан авсан тухай 38 настай одын нөхөр, Болливуудын алдарт залуу жүжигчин, найруулагч Абхишек Баччан өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Олон арван кинонд туслах болон гол дүрийг чадварлаг бүтээсэн Абхишекийг энэхүү мэдээг үзэгч фэнүүддээ дуулгасны дараа түүний хуудсанд баяр хүргэж, аз жаргал хүссэн хариу мэндчилгээ олноороо ирсэн бөгөөд  хосуудын амьдралд нэгэн шинэ хуудсыг нээж, баяр дээр нь баяр нэмсэн бяцхан үрээ “охин” гэдгийг ч мөн тэр даруйд нь дуулгасан байна.
Шинэхэн аав Абхишек мэндчилгээ илгээсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлээд, Айшвариа охин хоёрын биеийн байдал сайн, жаахан амарч, тэнхрэх шаардлагатай байгаа” гэжээ. Аавынхаа мэргэжлийг өвлөн авч, уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй тэрээр “Эхнэртээ амьдралын түшиг тулгуур нь болж, аз жаргалаа хамтдаа хуваалцах сайн хань, мэндлээд удаагүй байгаа бяцхан охиндоо сайн аав болохын тулд хичээх болно” гэж нэмж бичсэн байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)