Гүнж Кэйт бие давхар болжээ

    Ханхүү Уильям, түү ний эхнэр Кэйт нар Английн ирээдүйн язгууртан удмыг төрүүлэхээр зэхэж буй гэнэ. "St James" ордныхны мэдээлснээр Кэмбрижийн гүнж Лондоны эмнэлэгт жирэмсний эрт үеийн хордлогын улмаас хэвтсэн байна. 

Ханхүү Уильям, түү ний эхнэр Кэйт нар Английн ирээдүйн язгууртан удмыг төрүүлэхээр зэхэж буй гэнэ. "St James" ордныхны мэдээлснээр Кэмбрижийн гүнж Лондоны эмнэлэгт жирэмсний эрт үеийн хордлогын улмаас хэвтсэн байна. Харин түүний дараа эрхэм дээд Кэмбрижийн ахайтан Элизабет болон хунтайж нар "Кэмбрижийн гүнж бие давхар болсон" хэмээн олон нийтэд баяртайгаар мэдэгджээ.

Гүнж хөл хүнд болоод 12 долоо хоног ч хүрээгүй байгаа аж. Кэйт энэ жил 30 настай бөгөөд анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж байгаа юм. Английн Ерөнхий сайд Дэвид Камерон "Кэйтийн бие давхар болсон мэдээ эрхэм дээдэстний гэр бүлийнхнийг тун их баярлуулсан.

Тэд гайхалтай эцэг эх болж чадна. Уг мэдээ орон даяар тархаж ард түмэн энэ үдшийг тэмдэглэн өнгөрүүлэх нь гарцаагүй" хэмээсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэдэнд халуун баяр хүргэсэн захидал илгээжээ. Ханхүү, гүнж хоёрын дундаас төрөх хүүхэд хүү байвал хунтайж Чарльз болон ханхүү Уильям нарын дараа орох хааны гэр бүлийн 3 дахь үеийн ханхүү болох юм. Хэрвээ охин төрвөл Английн дараагийн хатан хаан болно.

Ц.ГАНГА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)