Хакухогийн амжилтын нууц Лэди Гага
- 2011-11-18
- Дэлхий
- 0
Энэ сарын 13-27-нд Японы Фукуока хотод болох мэргэжлийн сумогийн гурав
дахь өдрийн байдлаар Дай ёкозуна Хакухо, озэки Котошигику, сэкивакэ
Кисеносато, Какурю, маэгашира Точиновака болон Ёшиказэ нар нэг ч
унаагүйгээр башёг тэргүүлж байна
Энэ сарын 13-27-нд Японы Фукуока хотод болох мэргэжлийн сумогийн гурав дахь өдрийн байдлаар Дай ёкозуна Хакухо, озэки Котошигику, сэкивакэ Кисеносато, Какурю, маэгашира Точиновака болон Ёшиказэ нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Хэрвээ Хакухо энэ сарын башёд түрүүлбэл Фукуокад тав дахь удаагаа Японы эзэн хааны цомог хүртэх юм. Энэ өдрийн барилдааны дараа их аварга М.Даваажаргал тэрбээр “Амжилтын нууцаасаа дэлгээч” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Өөрийгөө тайван байлгахын тулд хөгжим сонсдог. Би Лэди Гага, Японы Мацуяма Чихару, Солонгосын КАРА хамтлагийг сонсох дуртай. Магадгүй миний амжилтын нууц эдгээр хамтлаг, дуучин байх” гэж хариулжээ.
UNEN.mn

UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(49.0.156.93)
Монгол дуугаа таалдаггүй мал уууртын дууг дэлхий даяараа сонсож байхад энэ дурак юу вэБандааштай авгай н дууг таалдаг гэнэ ээ