116 настай эмээ таалал төгсчээ
- 2012-12-06
- Дэлхий
- 0
АНУ-ын Жоржиа мужийн Монро хотноо дэлхийн хамгийн өндөр настайд
тооцогдож байсан Бэсси Күүпер 116 насандаа таалал төгсссөн талаар түүний
хүү 77 настай Сидни нь мэдэгджээ.
АНУ-ын Жоржиа мужийн Монро хотноо дэлхийн хамгийн өндөр настайд тооцогдож байсан Бэсси Күүпер 116 насандаа таалал төгсссөн талаар түүний хүү 77 настай Сидни нь мэдэгджээ.
Хүү нь ээжийгээ багш хүн байсан тухай дурсаж, маш хүчтэй, дэг журамтай, тун шийдэмгий эмэгтэй байсан тухай ярьжээ. Мөн сайхан эмэгтэй байсны дээр тун шударга, ухаалаг бас ном унших дуртай байсан ахэмээн дурсан ярьжээ. Тэрээр 1896 оны наймдугаар сарын 26-нд Теннесси мужид мэндэлсэн байна. Жоржиа руу нүүснийхээ дараа тэрбээр дунд сургуульд багшаар ажиллаж байв. Амьдралдаа ганц л удаа нөхөрт гарч байсан бөгөөд нөхөр Лютер Куперыг 1963 онд нас барах хүртэл нь 40 жил хамт амьдарчээ. Бесси Күүпер дөрвөн хүүхэд, 12 ач зээ, 13 гуч, хоёр дөчтэй аж.

Бесси Күүпер хөгшчүүлийн асрамжийн газар 116 нас 100 хоногтойдоо таалал төгссөн бөгөөд нас барахынхаа өмнө “амьсгалах хэцүү байна, агаар оруулаач” хэмээн цонхоо нээхийг хүсчээ. Тэрбээр орон нутгийн цагаар 14 цагийн үед амсьгал хураажээ. Бесси тэрх асрамжийн газраа 105 насандаа нүүж иржээ. Тэрбээр энэ оны эхээр Гиннесийн номонд “Би эрүүл бус хүнс хэрэглэдэггүй” гэж ярьж байжээ. Талийгаач 2011 оны нэгдүгээр сард Юнис Сэнборн гэх хүнийг таалал төгссөний дараа Гиннессийн номонд бичигдсэн байна.
Бесси Күүпер хорвоог орхисон тул дэлхийн хамгийн өндөр настны цол Айова мужид амьдардаг итали гаралтай Дина Манфредини гэх америк эмэгтэйд шилжиж байгаа аж. Тэрбээр 115 нас 244 хоногтой юм байна. Харин хамгийн өндөр настай эрэгтэй Жироэмон Кимүра нь Японд амьдардаг бөгөөд Манфрединигээс хоёр долоо хоногоор дүү юм байна.

У. ЕСҮЙ
Сэтгэгдэл (0)