Манай дугуйчид түрүүллээ
- 2012-12-06
- Спорт
- 0
Монголын дугуйн спортын "CCN Mongolia" багийнхан өнгөрсөн сарын 25-ны
өдөр БНХАУ-ын Ухан хотноо зохиогдсон "SKODA CUP" тэмцээнд амжилттай
оролцжээ.
Монголын дугуйн спортын "CCN Mongolia" багийнхан өнгөрсөн сарын 25-ны өдөр БНХАУ-ын Ухан хотноо зохиогдсон "SKODA CUP" тэмцээнд амжилттай оролцжээ. Тэмцээнд спортын мастер Б.Марал-Эрдэнэ түрүүлж, спортын мастер Ж.Өлзийбаатар, А.Алтансүх, Т.Төгөлдөр нар удаалсан байна. Ингэснээр Монголын дугуйчид багаараа тэргүүн байрт шалгарч "SKODA CUP" тэмцээний цомын эзэд болжээ. "CCN Mongolia" багийнхан мөн өнгөрсөн сарын 18-20-ны өдөр БНХАУ-ын Фужоу хотноо болсон Дэлхийн дугуйн холбооны "А" зэрэглэлийн "Tour of Fuzhou" олон өдрийн уралдаанд оролцож, багийн дүнгээр есдүгээрт шалгарсан аж. "Tour of Fuzhou" уралдаанд 17 орны 22 баг өрсөлдсөн байна.
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)